Ниргэсэн хойно нь хашгирдаг ГХЯ-нд хариуцлага тооцох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Ниргэсэн хойно нь хашгирдаг ГХЯ-нд хариуцлага тооцох хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирдаг ГХЯ-нд хариуцлага тооцох хэрэгтэй

Улс орны үнэт капитал бол хүн. Монгол хүний эрх аль ч улсад зөрчигдөх ёсгүй бөгөөд түүнийг хамгаалах тухай Үндсэн хуульд тусгасан. Сүүлийн жилүүдэд гарч буй томоохон кейсүүд гадаадад байгаа монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулж буй. Өнгөрсөн онд Өмнөд Солонгост бага насны монгол охин хүчирхийлэлд өртөж, түүнийг нь Гадаад харилцааны яам, Консулын газар нь аль нь ч мэдээгүй. Тэр бүү хэл тус улсын хэвлэлээр мэдээлсний дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдэл хийж байв. Өнөөдөр ч мөн энэ жишиг давтагдлаа.

Эх орондоо буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлж, зөвшөөрөх хуудас хүссэн ч тэдэнд өгөөгүй ГХЯ ээлжит тайлбараа хийв.

Дайн болохыг хэлэхэд шоглож, бардам ам гаргаж байсан консулын газрын хариуцлага сөхөгдөв. ГХЯ хариуцлагагүй ажилласан алба хаагчдад сануулга өгөхөө мэдэгдсэн. Албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулахаас илүү чухал нь иргэдээ татан авах. Өчигдөр орой буюу хоёрдугаар сарын 28-нд Харьков хотод байгаа 18 монгол оюутан Польшийн хилийн ойролцоох Львов хот руу галт тэргэнд амжиж суусан. Энэ бол сайн мэдээ. Гэвч Украинд байгаа монголчуудаас гадна ОХУ-д ч байдал хурц байна. Тус улсад дайн ыг эсэргүүцсэн 5200 гаруй хүнийг баривчилж, саатуулснаас гадна уур амьсгал мөн л ширүүссэн. Энэ цаг үед Орос дахь оюутнуудыг ч татан авах нь зөв. Харин ГХЯ үүнд хэрхэн анхаарч байгаа нь тодорхойгүй.

Одоогоор хүмүүсийг сандаргаж, айдаст автуулахгүйн тулд эхний ээлжид Украины хүүхдүүдийг авахад гол анхаарлаа хандуулна гэж тус яам онцолсон юм.

Нөхцөл байдал хурцадвал Оросоос ч оюутнуудыг татан авах аж. Оюутнуудаас санал асуулга авч, холбогдож ажиллаж байгаагаа онцолсон. Харамсалтай нь хэлж буй үг, үйлдэл нь зөрж буйг энэ удаагийн үйл явдал харууллаа. Гадаад харилцааны яамнаас хүүхдүүдтэй холбогдож, шаардлагатай тусламж үзүүлнэ гэсэн ч эцэг, эхчүүд энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм. Мөн ГХЯ хариуцлагагүй, үл ойшоон хандаж байгаагаас зургаа дахь хоногтоо тэд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Яаралтай үед мэдээлэл өгөх хүн байхгүй, өөрсдөө ч зарим тохиолдолд мэдээгүй суудаг нь яамны алдаа юу, тухайн улсад суугаа элчингийн хариуцлагагүйнх үү гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч удаа дараагийн үйлдэл нь асуудал болж өнгөрсний дараа буюу ниргэсний дараах хашгирав гэгч болсоор ирлээ. Улсаа төлөөлж буй тус яаманд туршлага, хариуцлага шаардлагатайг нийгмийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилСээр байна. Удирдаж ажиллаж байгаа хүмүүс нь уг асуудалд анхаарах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж