SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэт төхөөрөмж Украинд ирлээ | News.MN

SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэт төхөөрөмж Украинд ирлээ

SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэт төхөөрөмж Украинд ирлээ

SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэт төхөөрөмж Украинд ирлээ

Украины Дижитал өөрчлөлтийн сайд, “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ ашиглах төхөөрөмж тус улсад ирснийг мэдэгдэв.

Михайл Федоров “SpaceX” компанийг үндэслэгч Элон Маскийг тоног төхөөрөмжөөр хангасанд талархал илэрхийлжээ. Украинд тулгарч буй хурцадмал асуудал тус улсын интернэт сүлжээг доголдуулсан.

Федоров твиттер хуудастаа өнгөрсөн Даваа гаригт “Starlink” хиймэл дагуулын төхөөрөмжийн зургийг нийтэлсэн байна. Технологийн тэрбумтан Маск өнгөрсөн амралтын өдрүүдээр “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ ашиглах төхөөрөмж Украинд ашиглагдах боломжтой ба илүү олон төхөөрөмж хэрэгтэй гэж мэдэгдсэн бөгөөд Федоровын хүсэлт ч амжилттай биелсэн байна.

“Starlink” нь хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн олон жилийн турш дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгуудад интернэтийн холболт бий болгох зорилготой юм. Энэ нь интернэтийн үйлчилгээ найдваргүй, эсвэл боломжгүй газруудад хамгийн тохиромжтой юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-01 115.130.143.176

Холбоог нь эхэлж устгахёстой байсан юм

Avatar

Зочин 2022-03-01 213.87.150.215

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Ovgon 2022-03-01 64.119.18.73

фашист путлерийн блиц ажиллагаа дампуурчэээ, хахахаха, украйнчууд путлерийн хуурамч үгэнд итгээд дайн болохгүй гэж бодож байсны улмаас эхний 3 өдөр жаахан цочирдсон, харин одоо украйны баатарлаг ард түмэн оросын эсрэг бүх нийтээрээ босож байна, бүх фронтоор оросын фашистуудын давшилтыг няцааж зогсоосон байна. дэлхий нийт фашист путлер ямар худалч хулгайч гэдгийг мэддэг боллоо. путлер дайны гэмт хэрэгтэн болох нь тодорхой боллоо. оросууд дийлэхгүйгээ мэдээд хэлэлцээр хийе гээд гуйгаад гүйж бна,

Avatar

Зочин 2022-03-01 115.130.143.176

Зөнөг гөлөгөө чи дутаач. Хаа сайгүй салгалаад явж байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж