Украины Дижитал өөрчлөлтийн сайд, “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ ашиглах төхөөрөмж тус улсад ирснийг мэдэгдэв.
Михайл Федоров “SpaceX” компанийг үндэслэгч Элон Маскийг тоног төхөөрөмжөөр хангасанд талархал илэрхийлжээ. Украинд тулгарч буй хурцадмал асуудал тус улсын интернэт сүлжээг доголдуулсан.
Федоров твиттер хуудастаа өнгөрсөн Даваа гаригт “Starlink” хиймэл дагуулын төхөөрөмжийн зургийг нийтэлсэн байна. Технологийн тэрбумтан Маск өнгөрсөн амралтын өдрүүдээр “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ ашиглах төхөөрөмж Украинд ашиглагдах боломжтой ба илүү олон төхөөрөмж хэрэгтэй гэж мэдэгдсэн бөгөөд Федоровын хүсэлт ч амжилттай биелсэн байна.
“Starlink” нь хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн олон жилийн турш дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгуудад интернэтийн холболт бий болгох зорилготой юм. Энэ нь интернэтийн үйлчилгээ найдваргүй, эсвэл боломжгүй газруудад хамгийн тохиромжтой юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ