Он гарсаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Он гарсаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Он гарсаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр 2022 он гарснаас хойш нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын 21-нээс 25-нд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн арилжаатай харьцуулахад 11.2 дахин өссөн үзүүлэлт юм. Дийлэнх буюу 78.8 хувийг хувьцааны багцын арилжааны дүн эзэлж байна.

Үүнд "АПУ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн байна. Харин нийт арилжааны 5.8 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, 15.1 хувь буюу дөрвөн тэрбум төгрөгийг компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.

Компанийн өрийн хэрэгслийн арилжааны хэмжээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 147.1 дахин өссөн байна. Энэхүү өсөлтөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа, “Инвескор ББСБ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа тус тус нөлөөлжээ. Түүнчлэн дээрх өдрүүдэд 90.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан нь нийт үнэт цаасны арилжааны 0.3 хувийг эзэлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж