Монгол Улс зээлийн эргэн төлөлтөөр дэлхийд сүүл мушгилаа

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Монгол Улс зээлийн эргэн төлөлтөөр дэлхийд сүүл мушгилаа

Монгол Улс зээлийн эргэн төлөлтөөр дэлхийд сүүл мушгилаа

Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгааг танилцууллаа.

Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.АМАР:

-2021 он банкны салбарын тухайд амжилттай жил боллоо. Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн ажлын байрыг дэмжих 10 их наядын зээлийг өөрийн эх үүсвэрээр олгосон нь нийт эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой байлаа. 2020 оны эцсээр эдийн засгийн цусны эргэлт гацсан. 2021 онд 10 их наядын зээл олгож эхэлснээр эдийн засаг 4 хувийн өсөлттэй гарах боломжийг бүрдүүлсэн. Мөн зээлийн хүү жилийн 14 хувьд хүрч буурлаа. Өөрөөр хэлбэл жилийн 14.3 хувь, сарын 1.19 хувь болж буурснаар Засгийн газрын зорилтот түвшин рүү дөхсөн. Энэ нь түүхэн доод түвшин юм.

Энэ онд системийн нөлөө бүхий таван банк олон нийтэд нээлттэй ХК болох ёстой. Эдгээр банкуудын жилийн эцсийн үзүүлэлтүүд сайн гарлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь өндөр байна. Энэ үзүүлэлт банкуудын зээл нэмж олгох нөөцийг харуулдаг. 12 хувь байх ёстойгоос 15 хувь байна. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар маш сайн үзүүлэлттэй байна. Энэ нь банкны салбар нэмж зээл гаргах боломжтой гэсэн үг. Гэвч төрийн зээллэг чанаргүй байгааг та бүхэн мэднэ. Зээл олгодог төрийн механизм бүрэн ялзарсан.

Дэлхийн банкнаас “Бизнес эрхлэхүй 2021 тайлан” гаргажээ. Судалгаагаар дэлхийн 190 орныг өрсөлдөх чадвараар харьцуулахад Монгол Улс зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр 150-д жагсч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өрсөлдөх чадварыг хамгийн их хойш нь татаж буй үзүүлэлттэй байна. Зэргэлдээх Хятад улс авлага барагдуулах үзүүлэлтэд гуравдугаарт жагсч байгаа атал шинээр зээл олголтоор Монгол Улсаас хойно 94 дүгээрт эрэмблэгдэж байна.

Монгол Улс зээл олголтоор дэлхийд 25 дугаарт жагсч байгаа ч эргэн төлөлтөд хувьд хамгийн сүүлд жагсч байна. Чанаргүй зээл барагдуулахад дөрвөн жил зарцуулж байна. Энэ хугацаанд нийт авлагын 15 хувийг зарцуулж, 18.3 хувийг нь л эргүүлэн олж байна. Ерөнхийдөө авлагынхаа 3 хувийг олж авахын төлөө дөрвөн жил зарцуулж байгаа юм. Гэтэл Финландад есөн сар зарцуулж байгаа нь манайхаас дөрөв дахин богино хугацаа юм. Зээл төлүүлэх шат дамжлага их урт байна.

2021 онд зөвхөн уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын зээл олголт нэмэгдсэн. Уул уурхай, хөдөө аж ахуйгаас бусад салбаруудын зээл олголт бууралттай байна. Иргэдийн зээлийн хувьд автомашины зээл огцом буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны банкны салбарын онцлох өөрчлөлт, цаашдын хандлага

  • Иргэдийн 10 зээл тутмын нэг нь бизнесийн зээл, таван зээл тутмын нэг нь чанаргүйдэж байна.
  • Тээвэр ложистикийн хэвийн биш үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэглээ хязгаарлагдаж, хөрөнгө оруулалтын боломж дутмаг буйгаас хадгаламж нэмэгджээ.
  • Системийн нөлөө бүхий таван банкны сангийн үзүүлэлт харьцангуй сайн байна. Зээл өсөлтгүй, зээлийн чанаргүйдэл буурах хандлагатай, эх үүсвэр болон өөрийн хөрөнгө өсөлттэй байна.
  • Ирэх нэг жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь цар тахлын энэ үед томоохон сорилт байхаар байна.

Нийт зээлийн үлдэгдэл 21 хувиар, иргэдийн зээл 38 хувиар өссөн байна. Ийм боловч Банкны холбооноос энэ онд эдийн засаг сэргэнэ гэж хүлээж байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хилийн цэгийг ГХЯ урд хөрштэй тохирсон. “Оюутолгой”-н гүний уурхайн анхны тэсэлгээг хийлээ. Эдгээр нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж