Мьянмарын цэргүүд мөргөлдөөний үеэр хүүхдүүдийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Мьянмарын цэргүүд мөргөлдөөний үеэр хүүхдүүдийг барьцаалжээ

Мьянмарын цэргүүд мөргөлдөөний үеэр хүүхдүүдийг барьцаалжээ

Мьянмарын цэргүүд босогчидтой хийж буй мөргөлдөөнийхөө үеэр хоёр өдрийн турш энгийн иргэдийг барьцаалжээ. Тэгвэл энэ дунд 80 гаруй хүүхэд байсан бөгөөд тэднийг өчигдөр /2022.02.28/ сулласан гэж засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Мьянмарын төв хэсэгт орших Сагаинг мужид цэргүүд болон цэргийн эргэлтийг эсэргүүцсэн бүлгүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн нь энэ юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Мандалай хотоос баруун тийш 120 км зайд орших Йинмабин тосгонд цэргийнхэн агаараас цохилт өгсний улмаас тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Гэвч олон тооны хүүхэд болон багш нар дүрвэж чадалгүй сургуулийн байр болгон ашигладаг сүм дотор гацжээ.

Цэргийнхэн нийт 85 хүүхэд, 10 багшийг барьцаалсан гэж нутгийн оршин суугчид мэдээлэв. Энэ талаар тайлбар өгөх хүсэлтэнд хунтагийн хэвлэлийн төлөөлөгч хариу хэлээгүй байна. Үндэсний эв нэгдлийн засгийн газраас мэдээлснээр барьцаалагдсан хүүхдүүдийн зарим нь 12-оос доош насныхан байна гэжээ. Тэр байтугай таваас доош насны хүүхдүүд ч байсан гэсэн бөгөөд энэ нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг өнгөрсөн жил төрийн эргэлтийг эсэргүүцэгчид байгуулсан бөгөөд сүүдрийн засгийн газар гэж нэрлэдэг. Цэргүүд хүүхдүүдийг барьцаалчихсан байсан тул бид тэдэнтэй тулалдаж чадаагүй гэж нэрээ нууцалсан цагдаагийн ажилтан хэлжээ.

Цэргийнхэн энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж, сургууль, сүм хийдийг булаан авч, бааз болгож байсан нь ганц энэ удаагийн тохиолдол биш юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж