Дайнд оролцохоор 8000 гаруй км зам туулан иржээ

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Дайнд оролцохоор 8000 гаруй км зам туулан иржээ

Дайнд оролцохоор 8000 гаруй км зам туулан иржээ

Канадын иргэн Энтони Уолкер гэх залуу хэдхэн долоо хоногийн өмнө их сургуулийн оюутан, комедиан, 100 мянга гаруй дагагчтай сошиал од байжээ. Тэрбээр Дональд Трампын дэмжигчдийг троллдож, ачааны машины жолооч нарын жагсаалыг эсэргүүцдэг байж. Энтони Уолкер өнөөдөр Украины хил дээр байлдахад бэлэн зогсч байна. Сүүлийн өдрүүдэд Польш, Украины хил дээр сайн дураараа дайнд оролцохоор ирсэн гадаадын иргэд олширсоор байгаа аж.

Өдгөө 29 настай Уолкер огт цэргийн туршлагагүй бөгөөд гурван жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар Канадын зэвсэгт хүчинд элсч чадаагүй байна. Тэрбээр мужаан, ачааны машины жолооч, яаралтай тусламжийн эмч мэргэжилтэй. Тиймээс яаралтай тусламж үзүүлэх чадвараа Украинд ашиглах боломжтой гэж үзэж буй аж. Үүнээс гадна Канадын нэгэн их сургуульд кибер аюулгүй байдал, хакерын чиглэлээр суралцжээ.

Одоогоор Уолкер Польшийн хил дээр бусад сайн дурынхныг хүлээж, Украины армид ачаа хүргэхэд тусалж буй юм байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар гадаадын сайн дурынхныг туслахыг уриалснаар ийнхүү тус улсад залуус цугларч эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
21
ХөөрхөнХөөрхөн
14
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж