Реппер Канье Уэст болон Элон Маск нар удаан хугацаанд нөхөрлөсөн найзууд. Канье өчигдөр инстаграмдаа Элонтой хамт авахуулсан зургаа байршуулжээ. Зургийн тайлбарт “YE (дэлхийтэй эможи) ELON (пуужинтай эможи)” оруулсан байв. Салбар салбартаа манлайлагч болсон залуус олон жил найзалж буй бөгөөд Канье 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэхэд Элон дэмжиж байжээ. Түүнчлэн Канье Уэст 2021 оны арваннэгдүгээр сард “SpaceX”-ийн төв оффист зочилж байсан аж.
"Тесла" компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Мягмар гаригт Майамигийн Лөан Дипот цэнгэлдэх хүрээлэнд болсон Каньегийн шинэ цомгийн нээлтэд очжээ. Тус арга хэмжээнд Пафф Дадди, Дж Халид, Мигос, Элиша Кейс, Мэрилин Мэнсон зэрэг олон алдартан оролцсон байна.
Канье өмнө нь 2020 оны долдугаар сард Маскийн гэрт зэрэгцэн зогсож авахуулсан зургаа хуваалцсан. Зураг дээр хоёулаа улбар шар хувцас өмссөн байснаа “Андынхаа гэрт очтол адилхан өнгөтэй хувцас өмссөн байх үед” гэсэн тайлбартайгаар жиргэж байв. Түүгээр ч зогсохгүй Элон Маскийн хувьд Каньегийн үүсгэн байгуулсан “Yeezy” брэндийн пүүзийг өмсдөг аж.
Тэдний нөхөрлөлтэй холбоотой баримтууд маш олон байдаг. 2015 онд Элон Маск “Time 100” сэтгүүлийн нийтлэлдээ Каньег дурдаж, өөртөө итгэх итгэл, гайхалтай тэсвэр хатуужлыг нь магтаж байв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ