Украинд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас монгол оюутнуудыг яаралтай татан авахыг эцэг, эхчүүд ГХЯ-наас хүсч буй юм. Сүүлийн мэдээллээр Харьков хотод байгаа монгол оюутнуудаас заримыг нь галт тэргэнд суулгажээ. Тодруулбал, эмэгтэй оюутнуудыг Польшийн Львов хүрэх галт тэргэнд суулгасан байна. Гадаад харилцааны яаманд албаны хүмүүс болон эцэг, эхийн төлөөлөл шуурхай мэдээлэл авч ажиллаж байна гэв. Гадаад харилцааны яамнаас албан бичиг өгч, иргэдээ Польшоос яаралтай татаж авахаар төлөвлөжээ.
Улаанбаатарын цагаар 19:00 цагаас Украин Оросын хэлэлцээ эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор галт тэрэг явуулж байгааг мэдсэн оюутнууд вокзал руу очиж, долоон эмэгтэй, нэг залуу ямартай ч амжиж суужээ. Одоогийн байдлаар тус хотод 11 монгол оюутан үлдсэн байна. Үлдсэн оюутнууд дараагийн галт тэргэнд суусан гэлээ. Оюутнууд 8, 10-аар хоёр хуваагдаж байрлаж байсан бөгөөд найман оюутанд 150 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна.
ҮЛДСЭН 11 ОЮУТАН ГАЛТ БУУДЛЫН ХОРГОДОХ БАЙРАНД ТҮР БАЙРЛАСАН
Украины цагаар 15:30 цагт дараагийн вагон явах бөгөөд тэр хүртэл оюутнууд түр хугацаанд хоргодох байранд байрласан гэв. Одоогоор оюутнуудтай холбогдоогүй байгаа аж. Львов хот Польшийн хилийн ойролцоо оршдог.
Холбоотой мэдээ