"Moody’s", "S&P Global" ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

"Moody’s", "S&P Global" ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

"Moody’s", "S&P Global" ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

ОХУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, Олон улсын үнэлгээний "Moody’s" болон "S&P Global" агентлагууд Орос, Украины геополитикийн нөхцөл байдлын улмаас Оросын зээлжих зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасан байна.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, "S&P Global" агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг сөрөг төлөвтэй "BB+" болгон бууруулж, хөрөнгө оруулалтаас доогуур түвшинд тогтоосон байна.

ОХУ-ын төв банкинд тавьсан хоригтой зэрэгцэн "S&P Global", "Moody’s" тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулсны улмаас ОХУ-ын Засгийн газрын бонд эзэмшигчид хүндхэн сорилттой тулгарч байгаа аж. Түүнчлэн АНУ болон Европын Холбоо ОХУ-ын Төв банкинд торгууль ногдуулж, гадаад валютын нөөцийг нь царцаах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

АНУ, Европын Холбоо болон бусад улсууд ОХУ-ын банкуудыг SWIFT төлбөр тооцооны системээс хасах шийдвэр гаргаснаар ОХУ-ын банкны систем "гацах" магадлалтай байна.

Оросын Төв банк өмнө нь "Гадаад, дотоод нөхцөл байдлаас үүсэх эрсдэл болон тэдгээрт санхүүгийн зах зээлийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлсний үндсэн дээр бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар шийдвэр гаргана" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж