"Украинаас 13 иргэнээ гуравдугаар сарын 3-нд татан авна"

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

"Украинаас 13 иргэнээ гуравдугаар сарын 3-нд татан авна"

"Украинаас 13 иргэнээ гуравдугаар сарын 3-нд татан авна"

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.28/ ээлжит мэдээллээ хийлээ. 


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:

-Бид Украин улсад байгаа монгол иргэдийг аюулгүй татаж авах ажилд төвлөрч, ажиллаж байна. Энэ чиглэлээр Элчин сайдын яамд болон холбогдох албаныхантай мэдээллээ солилцож байна. Харьков руу орох гарах хөдөлгөөн бүгд хаагдсан. Бид энд Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хоол хүнс, эм эмнэлгийн тусламж оруулах гээд чадахгүй байна.  Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд ирсэн. Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Ингэснээр Харьков хотод 23 хүн үлдээд байна. Үүнээс 18 нь оюутан бөгөөд тэдний 12 эрэгтэй, зургаан эмэгтэй бий. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч тусламж үзүүлэх талаар ажиллах хүсэлт илгээсэн. Энэ асуудлаар элчин сайд болон бусад албаныханд хариуцлага тооцно.

Хамгийн гол  нь Украинд буй монгол иргэдийг аюултай бүсээс гаргах ажлыг нэн чухалчлах хэрэгтэй байна. Хил хооронд Гадаад харилцааны яамнаас хоёр ажилтан, Унгар улсаас хоёр ажилтан, Чех улсаас гурван ажилтан нэмэлтээр ажиллаж байна. ОХУ руу орох боломж бүрдвэл бэлэн байдлыг хангах үүднээс Mосква дахь Элчин сайдын яамнаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй автобустай баг ОХУ-ны хил дээр хүлээлтийн байдалтай байна.

 Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж