ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэлээ

ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэлээ

ОХУ-ын төв банкны Захирлуудын зөвлөл хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бодлогын хүүг 10.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 20 хувь болгох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь санхүүгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн хадгаламж үнэгүйдэхээс сэргийлэхэд тустай” гэж Оросын төв банк мэдэгдэлдээ дурджээ.

Энэ нь бодлогын хүүгийн түүхэн дээд түвшин юм. ОХУ үүнээс өмнө 2014 оны арванхоёрдугаар сард тогтоосон 17 хувийн хүү хамгийн дээд түвшинд тооцогдож байжээ.

Оросын төв банк мэдэгдэлдээ "Оросын эдийн засгийн гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Бодлогын хүүг өсгөснөөр хадгаламжийн өсөлтийг хангана. Өсөн нэмэгдэж буй ханшийн уналт, инфляцийн эрсдэлийг бууруулахын тулд бодлогын хүүг шаардлагатай түвшинд хүргэнэ" гэж онцлон дурджээ.

ОХУ-ын төв банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эльвира Набиуллин хурлын дараа буюу Москвагийн цагаар 16:00 (Улаанбаатарын цагаар 21:00 цаг)-т мэдэгдэл хийх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: TASS, RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж