Путины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Путины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг түдгэлзүүлэв

Путины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг түдгэлзүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч суудлаас нь түдгэлзүүлжээ. Энэ нь Путин дэлхийн спортын хамгийн өндөр албан тушаалаа түр алдсан гэсэн үг юм. Ерөнхийлөгч Путиныг түдгэлзүүлэх шалтгаан нь Украины эсрэг үйл ажиллагаа явуулсан болохыг тус холбооноос тайлбарлажээ.

"Украинд үргэлжилж буй дайны мөргөлдөөнтэй холбогдуулан Олон улсын жүдо бөхийн холбооноос “IJF” Владимир Путины Олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Элчин сайдын статусыг түдгэлзүүлснийг зарлаж байна" гэж цахим хуудсанд бичжээ.

Путины тушаалаар Пүрэв гаригаас хойш Украин руу Оросууд түрэмгийлсэн. Тус үйл явдлыг  тайлбарлахын тулд "дайн" гэсэн үг хэрэглэх  нь олимпийн спортын байгууллагуудын дунд ховор байдаг аж. Кремлийг дэмжигч олигархи, Путины эртний найз Аркадий Ротенберг “IJF”-ийн гүйцэтгэх хороонд хөгжлийн менежерээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж