“Black pink” хамтлагийн Ружэ Covid-19 тусчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

“Black pink” хамтлагийн Ружэ Covid-19 тусчээ

“Black pink” хамтлагийн Ружэ Covid-19 тусчээ

“Black pink” хамтлагийн гишүүн Ружэ /Rose/ өнөөдөр /2022.02.28/ гадаад явахаар төлөвлөсөн байсан боловч Covid-19 шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тиймээс нислэгээ цуцалсан гэж “YG” агентлагаас мэдэгдэв. Үлдсэн гурван гишүүн сөрөг гарсан байна. Хамтлагийн гишүүд бүгдээрээ бүрэн тунт вакциндаа хамрагдсан байсан. Ружэд ч бусад гишүүдэд ч өвчний онц шинж тэмдэг илрээгүй гэж хамтлагийн агентлаг мэдээллээ. Тэрбээр хамтлагаасаа Covid-19-ийн халдвар авсан хоёр дахь гишүүн болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лизагийн хариу эерэг гарч байжээ.

“Black pink” хамтлаг нь “BTS”-ээс гурван жилийн дараа буюу 2016 онд дебютээ хийсэн. Тэд “Billboard Hot 100”-д ​​орсон анхны охидын хамтлаг болсон ба “Ice Cream” дуу нь 13 дугаар байранд бичигдэж байжээ. Тэднийг дэлхий даяар к-поп контентыг түгээсэн гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин 2021 оны нэгдүгээр сард сайшааж байв.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж