“Их-7”-оор удирдуулсан дэлхийн дэд бүтцийн төлөвлөгөөнд Хятад улс АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ өнөөдөр /2022.02.28/ илэрхийллээ. АНУ болон холбоотнуудаас бүрдсэн “Их-7” бүлэг улам бүр нэмэгдсээр буй Хятадын нөлөөг бууруулахын тулд хөгжиж буй орнуудын дэд бүтцийн хэрэгцээг хангах зорилгоор өнгөрсөн оны зургадугаар сард “Илүү дээр ертөнцийг бүтээе” санаачлагыг гаргасан.
“Бид энэ санаачлгатай хамтран ажиллахад бэлэн байна. АНУ ч бас манай улсаас хэрэгжүүлж буй Бүс ба зам санаачлагад нэгдэхэд үргэлж нээлттэй” гэж Гадаад хэргийн яамны сайд Ван И Хятад, АНУ хоёр орны харилцаа хэвийн болсны 50 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлжээ. Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард бүх улс орнуудыг тогтвортой хөгжлийн төлөөх Бүс ба зам санаачлагад нэгдэхийг уриалж байсан. “Бүс нутгийг сөргөлдөөнтэй болгохын оронд нээлттэй, хүртээмжтэй, шинийг санаачлагч, өсөлттэй, харилцаа холбоотой, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихийг” Хятадын гадаад хэргийн яамны сайд Вашингтонд уриалав.
“Их-7”-ийн гаргасан “Илүү дээр ертөнцийг бүтээе” санаачлага нь 2013 онд Ши Жиньпиний санаачласан Бүс ба зам санаачилгын ижил төстэй хувилбар юм. Одоогийн байдлаар 100 гаруй улс Хятадтай төмөр зам, боомт, хурдны зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ