Мексикийн хилийн ойролцоо дүрвэгсэд цагдаа нартай мөргөлдөв | News.MN

Мексикийн хилийн ойролцоо дүрвэгсэд цагдаа нартай мөргөлдөв

Мексикийн хилийн ойролцоо дүрвэгсэд цагдаа нартай мөргөлдөв

Мексикийн хилийн ойролцоо дүрвэгсэд цагдаа нартай мөргөлдөв

Мексикийн Үндэсний цагаачлалын хүрээлэн (INM) мэдээлснээр Куба, Гаити болон Африкийн орнуудаас ирсэн 100 орчим дүрвэгсэд түрэмгийллийн жагсаалд  нэгдсэн байна. Тус улсын дүрвэгсэд хойд зүгт аяллаа үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын тулд эмх замбараагүй байдал үүсгэсэн аж. Жил бүр олон зуун мянган хүн Мексикийг гатлан АНУ-ыг зорьдог билээ. Мөргөлдөөний үеэр дүрвэгсэд үндэсний гвардийн цэргүүд рүү чулуу, мод шидэж, хоёр талын хооронд хурцадмал байдлыг  үүсгэжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч Иринео Мухика Ройтерс агентлагт хэлэхдээ, дүрвэгсэд  Мексикийн цагаачлалын албаныхантай уулзахаар хэдэн сар хүлээсний эцэст ямар ч үйлчилгээнд хамрагдаж чадаагүй тул  цөхөрсөн байна.

Хэдэн сарын турш цагаачлалын албанаас зөвшөөрөл хүлээсэн дүрвэгсэд хилийн ойролцоох зам дагуу хоноглож ирсэн ба тусламжийн хүнсээр хооллож байжээ. Олонх нь АНУ-д очихыг  хүсч, саатуулалгүйгээр улсаар дамжин өнгөрөх бичиг баримтыг хүлээж байгаа бол зарим нь Мексикт үлдэхийн тулд дүрвэгч эсвэл орогнол хүссэн өргөдөл гаргаж байна. Албан ёсны мэдээллээс харахад Мексикт орогнох эсвэл орогнох хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 2019-2021 оны хооронд бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж