"ГХЯ ташаа мэдээлэл өгч, оюутнуудыг тоохгүй 5 хонолоо"

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

"ГХЯ ташаа мэдээлэл өгч, оюутнуудыг тоохгүй 5 хонолоо"

"ГХЯ ташаа мэдээлэл өгч, оюутнуудыг тоохгүй 5 хонолоо"

Украины Харьков хотод байгаа 18 монгол оюутан байгаа газраасаа гарах боломжгүй хүнд нөхцөлд байна. Тэдэнд ГХЯ огт туслалцаа үзүүлэхгүй байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2022.02.28/ эсэргүүцэл илэрхийлж байна.


Эцэг, эхчүүдийн төлөөллийн хэлж байгаагаар нэг хотод хоёр тусдаа газарт оюутнууд байгаа. Гадаад харилцааны яам бодитоор тусалсан зүйл юу ч байхгүй. Гэсэн атал элчин сайдын яамнаас тусалж байгаа гэж ташаа мэдэгдэл хийлээ. Хүнд нөхцөлд хүүхдүүд тав хонож байхад бусад улс орон шуурхай ажиллаж байна. Бодит туслалцаа үзүүлж чадахгүй бол ташаа мэдээлэл өгөх хэрэггүй. Хоол унд, хэрэглээний зардал, биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад Монгол Улс энд мэдэгдэл хийгээд ямар ч нэмэргүй гэдгийг анхааруулав.

Бодит нөхцөл байдлын хувьд бид тогтмол мэдээлэл авч байгаа. Өнөөдрийн байдлаар Киев хотод 13 оюутан байна. Тухайн хотод байгаа монголчууд нэгдэж, хотоос гарахыг хичээсэн. Гэвч бүх хүүхэд, эмэгтэйчүүд, оюутнуудыг хотоос гаргаж чадаагүй. Засгийн газраас төсөв мөнгө төлөвлөж байгаа гэсэн. Ямартай ч бид нөхцөл байдал хүндийг анхаарч хандив цуглуулаад байна. Одоогоор хоёр орчим сая төгрөг цугларсан.

Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ аюултай, эрсдэл их орчинд байгааг харгалзаж яаралтай тусламж үзүүлэхийг шаардана. Гадаад харилцааны сайд бодит мэдээллийг авч байгаа бол тэнд байгаа хүмүүс хэцүү байгааг хэнээр ч хэлүүлэхгүй байх. Бид гарын үсэг цуглуулж, шаардах хуудас хүргүүлнэ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг ядаж эхний ээлжид татахыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж