“Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгч, Гүнийн уурхайн төслийн захирал Жан Ван Тондер тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг давхар гүйцэтгэж буй юм байна. Одоогийн байдлаар "Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Армандо Торресийн оронд хэнийг томилох шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа аж.
Армандо Торрес нь 2017 оны тавдугаар сард “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрбээр 2016 оноос эхлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан бөгөөд 2016 оны наймдугаар сараас "Рио Тинто" компанийн “Оюутолгой” хариуцсан захирлаар ажиллаж байв.
Армандо 1990 онд процессын инженерээр ажлын гараагаа эхэлж, “Алкоа” компанийн Латин Америк, Европ болон Баруун Австрали зэрэг бүс нутаг хариуцсан удирдах албан тушаалд, "Рио Тинто"-д Боксит-Хөнгөн цагааны үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2011 онд нэгдэн орж, Австрали, Канад болон олон улс дахь үйл ажиллагаа хариуцан тус тус ажиллаж байжээ.
Армандо Торрес "Оюутолгой" компанид ажиллах хугацаандаа багагүй бэрхшээлтэй нүүр тулсан ч гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулж, гүний уурхайгаас хүдэр олборлох анхны малтлагыг эхлүүлсэн.
Холбоотой мэдээ