ДОРНОД АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО "ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ НАМЫН ХОРОО"-ГООР ШАЛГАРЛАА
Шагналыг 2022 оны 02 дугаар 27-ны өдөр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан МАН-ын бүрэлдэхүүн ирж Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнд гардуулав. Энэ жил 21 аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлсэн таван намын хороог ийнхүү шалгаруулсан байна. Дорнод аймгийн МАН-ын хороо 2020, 2021 оны шат шатны сонгуульд ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.



