
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ОХУ-аас орж ирж байгаа А-80 бензиний үнэ 68 ам доллараар өсөж байгаатай холбогдуулан гаалийн онцгой албан татварыг 70 мянган төгрөгөөр хасах шийдвэр гаргасан. Харин төмөр замын тээврийн боломж, вагоны хүрэлцээ муу байгаагийн улмаас сүүлийн үед ОХУ-аас түлшний нийлүүлэлт багасаж олдоц муутай байгаа аж. Энэ талаар хөдөө орон нутагт дизелийн түлш нийлүүлдэг аж ахуй нэгжүүд хэлж байна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас А-80 бензиний гаалийн онцгой татварт өөрчлөлт оруулж үнэ өсөлтөд хязгаарлалт хийж байгаа ч орон нутагт дизелийн түлшний бөөний нийлүүлэлтийн үнэ өсөх магадлалтай байгаа аж.
Б.Алт