Улс орнууд ОХУ-ыг ингэж эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Улс орнууд ОХУ-ыг ингэж эсэргүүцэж байна

Улс орнууд ОХУ-ыг ингэж эсэргүүцэж байна
Лас Вегас хотын барны эзэд орос архиа асгаж байна

ОХУ өнгөрсөн долоо хоногт Украины эсрэг түрэмгийлэл эхлүүлсэн. Тус аюултай үйл ажиллагааг эсэргүүцэн барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа. Мөн энгийн иргэд өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал, цуглаан, өргөдөл зэрэг зохион  байгуулаад байгаа билээ.

Лас Вегасын баарны эзэн болон үйлчлүүлэгчид Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж орос архиа асгаж байна. Эсэргүүцлийн илэрхийлэл болгон Лас Вегас хотын баар, пабууд Украинаас гаралтай уух зүйлсээ таван ам.доллараар худалдаалж, ашгаа тус улсын иргэдэд хандивлах болжээ. Мөн ганц Лас Вегас хот гэлтгүй АНУ-ын хотууд болон жижиг тосгоны иргэд орос архи болон холбоотой эд зүйлсээ шатааж, эсэргүүцлийн цуглаан өрнүүлээд байна.

“FIFA” олон улсын хөл бөмбөгийн хороо Ням гаригт Украин руу довтолсон халдлагыг буруушааж, Орост олон улсын тэмцээн зохион байгуулахгүй гэдгээ зарласан ба "Хүчирхийлэл хэзээ ч шийдэл биш" гэж мэдэгдсэн. Мөн ОХУ-аас баг тамирчид оролцохоор бол "Оросын хөл бөмбөгийн холбоо (RFU)" гэх нэрийн дор оролцох ёстой гэж үзэн төрийн далбаагаа мандуулахгүй байхыг хүсчээ.

Косово

Парис, Ром, Чех, Литва, Гүрж, Чил, Их Британи, Мадрид болон Косова зэрэг орнуудад ОХУ-ын эсрэг жагсаал өрнөөд байна. Дэлхий нийтээрээ тухайн улс орондоо байрладаг Оросын элчин сайдын яамны гадаа хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины төрийн далбааг мандуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн Токио хот, Тайбэй, Истанбул хотноо эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна.

Тайвань

 

Эх сурвалж: CNN, BUZZFEED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж