Хойд Солонгос: Сансрын хиймэл дагуулын камераа туршсан

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: Сансрын хиймэл дагуулын камераа туршсан

Хойд Солонгос: Сансрын хиймэл дагуулын камераа туршсан

Хойд Солонгос баллистик пуужин дахин харвалаа гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Тэгвэл өнөөдөр /2022.02.28/ тэд пуужин биш сансрын хиймэл дагуулын камер туршсан гэсэн мэдэгдэл хийв. Тодруулбал, чухал туршилтад зориулж дэлхийн тодорхой хэсгийг босоо болон ташуугаар зургийг нь авсан гэжээ.

Хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулахын тулд алсын тусгалын пуужин хөөргөх шаардлагатай байдаг. Гэвч баллистик пуужин болон хиймэл дагуул хөөргөхөд ашигладаг пуужингууд нь хөдөлгүүр, технологийн хувьд ижил төстэй тул НҮБ-аас Хойд Солонгост хориг тавьсан.

Энэ удаагийн туршилт нь Хойд Солонгосын хиймэл дагуулын бүтээн байгуулалтад маш чухал ач холбогдолтой гэв. Тагнуулын хиймэл дагуул нь АНУ-тай тэмцэх цэргийн шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу хөгжүүлнэ гэж удирдагч Ким Жон Уны амласан олон боловсронгуй системүүдийн нэг юм. Тэд удаа дараа бүтэлгүйтсэний дараа 2012, 2016 онуудад хоёр удаа хиймэл дагуулаа тойрог замд оруулсан.

АНУ, Өмнөд Солонгос, Японоос мэдээлснээр Хойд Солонгос өчигдөр зүүн эргийн ойролцоо баллистик пуужин харвасан гэв. Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Кишигийн хэлснээр пуужин зүүн эргийн ойролцоо газардахаасаа өмнө 300-600 км өндөрт ниссэн байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж