ХААН Банкны ногоон зээлээр өвлийн хүлэмжийн төслийг санхүүжүүлнэ | News.MN

ХААН Банкны ногоон зээлээр өвлийн хүлэмжийн төслийг санхүүжүүлнэ

ХААН Банкны ногоон зээлээр өвлийн хүлэмжийн төслийг санхүүжүүлнэ

Ирээдүйдээ илүү боломж үлдээж, тогтвортой хөгжлийг цогцлооход санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэж буй тул ХААН Банк энэ чиглэлд түүчээлэхийг үнэт зүйл, стратегидээ тусгасан билээ. Тиймээс ч эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүжүүлэх, ус болон байгалийн нөөцийг хэмнэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсээр байна.

Монгол Улсын нарийн ногооны дотоодын хэрэгцээг хангах бүрэн автомат өвлийн хүлэмжийн төслийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлэхээр боллоо. Тодруулбал, “Төгс ургац” ХХК-ийн орчин үеийн, дэвшилтэт, ухаалаг технологийн голланд загварын бүрэн автоматжсан,  дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд 12 тэрбум төгрөгийн ногоон зээлийг таван жилийн хугацаатай,  хамгийн тааламжтай нөхцөлөөр олгож байна.

“Энэхүү төслийг санхүүжүүлж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулахад бид хувь нэмрээ оруулж буйгаас гадна Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжиж байна. Жилийн аль ч улиралд ургац авах боломжтой энэ хүлэмжийн төслийг санхүүжүүлснээр импортыг орлох, эрүүл, баталгаатай хүнс иргэдэд хүрэх боломж бүрдэнэ”  хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Эрдэнэдэлгэр онцолж байна.

“Төгс ургац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Буянтөгс “Манай компанийн хувьд 2016 онд анхны төслөө, 2020 онд хоёр дахь төслөө амжилттай хэрэгжүүлсэн бол 2022 онд бас нэгэн том төслөө эхлүүлээд байна. Шинэ төсөл маань хэрэгжсэнээр давхардсан тоогоор 100 орчим, шинээр 40 орчим ажлын байр бий болно. Хамгийн чухал нь импортын ногооны хэрэглээг багасгах, өвлийн улиралд нарийн ногооны нийлүүлэлт тасалдахгүй байх нөхцөл бүрдэнэ. Бидний энэ төсөлд ХААН Банк хамтран ажиллаж байгаад маш их талархаж байна. Энэ санхүүжилтийг бүтээн байгуулалт хийх, үндэсний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад, түүнчлэн шинээр ажлын байр бий болгоход зориулагдах юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийт 10,400 мкв талбай бүхий халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга  зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай энэхүү хүлэмжийн төсөл нь ижил төрлийн өвлийн хүлэмжүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 24 хувиар бага зарцуулах төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлтийг үнэлгээний дүнд гаргажээ. Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг тодорхойлох энэхүү үнэлгээг ХААН Банк харилцагчаа дэмжин үнэ төлбөргүйгээр хийсэн билээ.

Хөгжлийг хурдасгах үйлс төгөлдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж