Та Оливын тосны ач холбогдлыг мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Та Оливын тосны ач холбогдлыг мэдэх үү?

Бидний түгээмэл хэрэглэдэг ургамлын тосны оронд оливын тосыг хэрэглэснээр амьдралын хэв маягаа эрүүл болгож чадах нотлогдсон баримтууд

Бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд ханасан өөх тосны хэрэглээ их байгаагаас үүдэн зүрх судасны өвчин, хоол боловсруулалттай холбоотой ходоодны хорт хавдар, түүнтэй холбоотой өвчлөлүүд сүүлийн жилүүдэд огцом өсөлттэй байна. Тэгвэл бид ханаагүй өөх тос болох оливын тосны хэрэглээ, түүний ач холбогдолын талаарх судалгаагаар батлагдсан дараах баримтуудыг хүргэж байна.

  1. Оливын тос нь ханаагүй өөх тос болох олейны хүчлээр баялаг
  • Чидун жимсний тос нь чидун модны жимснээс гаргаж авсан байгалийн гаралтай тос бөгөөд үүнд агуулагдах өөх тосны хүчлийн 14% нь ханасан өөх тос, 11% нь ханаагүй өөх тос болох Омега 3 болон 6 байдаг. Харин оливын тосны найрлаганд байх ханаагүй өөх тосны 73%-ийг олейны хүчил дангаараа эзэлдэг. Судалгаагаар олейны хүчил нь бүх төрлийн үрэвсэлийг бууруулж, хорт хавдартай холбоотой генүүдийг дарах сайн нөлөө үзүүлдэг байна. Ханаагүй өөх тос нь өндөр хэмийн халуунд тэсвэртэй тул өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхэд хамгийн эрүүл сонголт болдог байна.
  1. Оливын тос нь их хэмжээний антиоксидант агуулдаг
  • Extra virgin тос нь тэжээллэг бөгөөд ашигтай тосны хүчлүүдээс гадна Витамин E болон К аминдэмийг агуулдаг. Антиоксидонт нь биологийн идэвхт бодис бөгөөд энэ нь архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Тэд үрэвсэлтэй тэмцэж, цусан дахь холестрины эсэлдлээс хамгаалахад тусалдаг ба энэ нь зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг хамгийн сайн бууруулж чаддаг давуу талтай юм.
  1. Оливын тос нь үрэвсэлийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй
  • Архаг үрэвсэл гэдэг нь хорт хавдар, зүрхний шигдээс, бодисын солилцооны синдром,
  • чихрийн шижин, альцгеймер, үе мөчний үрэвсэлийн тэргүүлэх хүчин зүйл бөгөөд extra virgin оливын тос нь эдгээр өвчнүүдийн үрэвслийг бууруулдаг. Үрэвслийн эсрэг гол нөлөө нь антиоксидантаар дамждаг. Тэдгээрийн гол зүйл бол үрэвслийн эсрэг эм болох ибупрофентэй ижил үйлчилгээ үзүүлдэг олеокантал юм. Эрдэмтэд 3-4 хоолны халбага (50 мл) extra virgin оливын тосонд агуулагдах олеокантал нь насанд хүрэгсдэд зориулсан ибупрофенийн 10% -тай ижил нөлөө үзүүлдэг гэж үздэг. Оливын тосонд агуулагдах гол тосны хүчил болох олейны хүчил нь С-реактив уураг (CRP) зэрэг үрэвслийн чухал маркеруудын түвшинг бууруулж чаддаг болохыг судалгаагаар тогтоож, ливын тосны антиоксидантууд нь үрэвслийг өдөөдөг зарим ген, уургийг дарангуйлдаг болохыг харуулсан байдаг байна.
  1. Чидун жимсний тос нь тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг
  • Тархины цус харвалт нь цусны бүлэгнэл эсвэл цус алдалт, тархин дахь цусан хангамжийн дутагдалаас болж үүсдэг. Өндөр хөгжилтэй орнуудад тархины цус харвалт нь зүрхний өвчлөлийн дараа буюу 2-р байранд ордог. Оливын тос болон тархины цус харвалтын хоорондын хамаарлыг удаан судалсны эцэст 841,000 хүний судалгаагаар тархи болон зүрхний өвчний бууруулдаг ханаагүй өөх тосны цорын ганц эх үүсвэр гэдгийг тогтоожээ. Өөр нэгэн судалгаагаар оливын тос хэрэглэдэг хүмүүс нь оливын тос хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад тархины цус харвах эрсдэл бага болохыг тогтоожээ.
  1. Оливын тос нь зүрхний өвчнөөс хамгаалдаг
  • Дэлхийд нас баралтаар тэргүүлэх хамгийн түгээмэл шалтгааны нэг нь зүрхний өвчин ордог. Олон жилийн судалгаагаар Газар дундын тэнгисийн орнуудад зүрхний өвчин бага тохиолддог болохыг харуулсан ба энэ нь газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийхэд хүргэсэн бөгөөд одоо энэ нь зүрхний өвчний эрсдлийг эрс бууруулдаг болохыг харуулж байна. Extra Virgin оливын тос нь энэхүү хоолны дэглэмийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд зүрхний өвчнөөс хэд хэдэн аргаар хамгаалдаг.
  • Үрэвслийг бууруулж, муу холестеролыг исэлдэлтээс хамгаалж, цусны судасны ханыг сайжруулж, хэт их цусны бүлэгнэлтээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ нь зүрхний өвчин, нас барах эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох цусны даралтыг бууруулдаг. Нэг судалгаагаар оливын тос нь цусны даралтын эм хэрэглэх хэрэгцээг 48 хувиар бууруулжээ. Хэрэв та зүрхний өвчинтэй, гэр бүлийнх нь зүрхний өвчтэй эсвэл бусад эрсдэлт хүчин зүйлтэй бол хоолны дэглэмд нэмэлтээр оливын тосны хэрэглээг бий болгохыг зөвлөж байна.

  1. Испанийн коллежийн 7000 гаруй оюутнуудад хийсэн 30 сарын судалгаагаар оливын тос их хэрэглэх нь жин нэмэхэд нөлөөлдөггүй болохыг тогтоожээ. Нэмж дурдахад, 187 оролцогчдын дунд гурван жилийн судалгаагаар оливын тосоор баялаг хоолны дэглэм нь цусан дахь антиоксидант ихсэх, мөн жин хасахтай холбоотой болохыг тогтоожээ. Оливын тос хэрэглэх нь жин нэмэх магадлалыг нэмэгдүүлдэггүй. Дунд зэргийн хэрэглээ нь жин нэмэхэд тусалдаг.Оливийн тос нь жин нэмэх, таргалахтай ямар ч холбоогүй харин хэт их өөх тос идэх нь жин нэмэхэд хүргэдэг.
  1. Оливын тос нь Альцгеймерийн өвчинтэй тэмцэж чадна
  • Альцгеймерийн өвчин бол дэлхийд хамгийн түгээмэл байдаг мэдрэлийн эмгэг бөгөөд үүний гол шинж чанаруудын нэг нь тархины эсийн дотор бета-амилоид товруу үүсэн хуримтлагдах явдал юм. Энэ талаар хулганд хийсэн нэг судалгаагаар оливын тосонд агуулагдах бодис нь эдгээр товрууг арилгахад тусалдаг болохыг харуулсан байдаг. Нэмж дурдахад оливын тосоор баялаг Газар дундын тэнгисын хоолны дэглэм нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
  1. Оливын тос нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулж чадна
  • Оливийн тос нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс маш сайн хамгаалдаг. Хэд хэдэн судалгаагаар оливын тосыг цусан дахь сахар болон инсулины хэмжээнд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон. Саяхан санамсаргүй байдлаар 418 эрүүл хүн дээр хйисэн эмнэлзүйн туршилт нь оливын тосны хамгаалалтын үр нөлөөг баталсан байдаг.  Энэхүү судалгаагаар оливын тосоор баялаг Газар дундын тэнгисд ихэнхдээ хэрэглэдэг хоолны дэглэм нь 2-р хэлбэрийн чихрын шижин өвчны эрсдэлийг 40% -иар бууруулдаг нь тогтоогдсон.
  1. Оливын тосонд агуулагдах антиоксидантууд нь хорт хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй
  • Хорт хавдар нь дэлхий дээрх нам баралтын хамгий түгээмэл шалтгаануудын нэг байдаг. Газар дундын тэнгисын орны хүмүүс зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл нь бага байдаг бөгөөд олон судлаачид оливын тос үүний шалтгаан байж магадгүй гэж үздэг. Оливын тосонд агуулагдах антиоксидантууд нь хорт хавдарын гол хөдөлгөгч хүчин зүйл гэж үздэг бөгөөд чөлөөт радикалуудын исэлдэлтийн гэмтлийг бууруулж чаддаг. Олон туршилт судалгаагаар оливын тосонд агуулагдах нэгдлүүд нь хорт хавдарын эсүүдтэй тэмцдэг болохыг харуулж байгаа юм.

  1. Оливын тос нь ревматоид артритыг эмчлэхэд тусладаг
  • Ревматоид артрит нь үе мөчны гажиг, өвдөлтөөр тодорхойлогддог аутоиммун өвчин. Энэ нь таны дархлааны системийн хэвийн эсүүд рүү дайрдаг. Оливын тосны нэмэлтүүд нь ревматоид артриттай хүмүүст үрэвслийн шинж тэмдгийг сайжруулж, исэлдэлтийн хэмжээг бууруулдаг. Оливын тосыг үрэвсэлийн эсрэг омега 3 тосны хүчлүүдийн эх үүсвэр болох загасны тостой хослуулан хэрэглэх нь онцгой ач холбогдолтой. Судалгаагаар олив болон загасны тос нь ревматоид артриттай хүмүүсийн гар барих хүч, үе мөчний өвдөлт, өглөөний хөшүүн байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан
  1. Оливын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй
  • Оливын тос нь хортой бактерийг дарангуйлж устгадаг олон шим тэжээлийг агуулдаг. Үүний нэг нь Хеликбактер пилори хэмээх таны ходоодонд амьдардаг мөн ходоодны шарх, ходоодны хорт хавдар үүсгэдэг нян юм. Туршилтын судалгаагаар оливын тос нь энэ бактерийн 8 омогтой тэмцдэг бөгөөд тэдгээрийн гурав нь антибиотикт тэсвэртэй байдаг. Тодохой хүмүүст хийсэн судалгаагаар өдөрт 30 грамм оливын тос хэрэглэх нь хүмүүсийн 10-40% хелекобактерийн халдварыг хоёр долоо хоногын дотор усгадаг болохын харуулсан байдаг.

Үүнээс гадна маш олон хэрэглээний ач холбогдолууд байгаагаас дурьдвал арьсыг чийгшүүлэх, нүүрний будаг арилгах, үс хагтахаас сэргийлэх, чихний хулхи цэвэрлэх зэрэг маш олон төрлийн давуу талтай. Бид та бүхэнд Италийн No.1 оливын тос болох Monini брэндийг танилцуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж