Селена Гомез шагнал гардуулах ёслолд хөл нүцгэн гарч ирэв | News.MN

Селена Гомез шагнал гардуулах ёслолд хөл нүцгэн гарч ирэв

Селена Гомез шагнал гардуулах ёслолд хөл нүцгэн гарч ирэв

Селена Гомез шагнал гардуулах ёслолд хөл нүцгэн гарч ирэв

Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн шагнал гардуулах ёслол /2022 SAG Awards/ өнгөрсөн шөнө АНУ-ын Калифорни мужийн Санта Моника хотноо болсон. Тус наадамд дуучин Селена Гомез шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардуулахаар тайзан дээр гарч ирэхдээ хөл нүцгэн байсан нь олны анхаарлыг татжээ.

Өдгөө 29 настай Селена Гомез уг ёслолд Доминиканы алдарт загвар зохион бүтээгч Оскар де ла Рентагийн урласан хар даашинзаар гангарч, “Bulgari” зүүлтээр өнгө нэмсэн байна. Түүний хүзүүг гоёсон уг зүүлт нь 200 гаруй ширхэг алмаазан шигтгээтэй бөгөөд сая ам.доллар давсан үнэтэй. Нүүр будалт, үс засалтын тухайд тэрбээр стилист Кейт Ёнгтэй удаан хугацаанд хамтарч ажиллаж буй.

Түүнийг тайзан дээр хөл нүцгэн гарч ирснийг шүтэн бишрэгчид нь дор нь анзаарч, цахим сүлжээнд энэ тухай хэлэлцүүлэг өрнөжээ. Тодруулбал, олонх сэтгэгдэл нь түүнийг өндөр өсгийт өмсөхийн оронд хөл нүцгэн гарч ирсэнийг нь харин ч сайшааж, магтсан аястай байв.

Харин Селена Гомез яагаад хөл нүцгэн тайзан дээр гарч ирэх болсон түүхээ хараахан тайлбарлаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 103.80.210.183

сүртэй мэдээ байна шүү.

Avatar

Зочин 2022-02-28 66.181.160.14

харин тиймээ хахха

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-28 202.126.88.162

Манай пүүз Доржханд гишүүнийг дуурайгаад төрсөн дүү нь юм болов уу.

Avatar

Зочин 2022-02-28 202.126.89.210

**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж