Улаанбуудайн 50 хувийг улсын нөөцөд авна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Улаанбуудайн 50 хувийг улсын нөөцөд авна

Намрын ургац хураалт эхлэх хугацаа ойртож байна. Үүнтэй холбогдуулаад тариалагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газар улсын нөөцөд хэр хэмжээний улаанбуудай худалдаж авах талаар ихээхэн сонирхож байна. Засгийн газрын төлөвлөж байгаагаар энэ жил нийт 330 мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоотой байгаа. Харин үүний 50 хувь буюу 165 мянган тонн улаанбуудайг тариалан эрхлэгчдээс худалдан авч улсын нөөцөд агуулах болж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай хэллээ. Гэхдээ нэг тонн улаанбуудайн үнийг хэрхэн тогтоох нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж