Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ

Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бараа түүхий эдийн бирж байгуулах, бэлтгэл хангах ажлын хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих туршилтын үйл ажиллагааг явуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нар энэ сарын 9-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд биржээр арилжих хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг бэлтгэх, стандартчилах, биржийн туршилтын арилжааны систем болон төлбөр тооцооны сүлжээг бий болгох, арилжаанд оролцогчдод мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, Биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бирж байгуулахад шаардагдах судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажил өрнөх гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж