"SpaceX" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маск Бямба гаригт ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украины цахилгаан эрчим хүч тасалдсан тул "Starlink" интернет хиймэл дагуулууд тус улсад идэвхтэй ажиллаж байгааг зарлав. ОХУ-ын хүчтэй дайралт Украины интернет сүлжээг тасалдуулснаас болж Украины дэд ерөнхий сайд Элон Маскаас туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу "Starlink" хиймэл дагуул ажиллахаар болсон байна. Украины дэд ерөнхий сайд Михайло Федоров өөрийн твиттер хуудсаар Маскд хандсан байна.
Мөн "Роскосмос" агентлагийн тэргүүлэгч Рогозин Пүрэв гаригт твиттер хуудсандаа "Хэрэв бидний ажлыг хоригловол Олон улсын сансрын станц /ОУСС/ хяналтгүйгээр тойрог замаас гарч АНУ эсвэл Европ тивд унах боломжтой. Тэр үед хэн ОУСС-ыг болон дэлхийг хамгаалах вэ” гэж нийтэлжээ. Элон Маск хариуд нь Бямба гаригт "SpaceX" компанийнхаа логог нийтэлсэн байна. Тодруулбал, АНУ-ын шинэ хориг арга хэмжээнүүдээс болж “ОУСС”-ын үйл ажиллагаа доголдох тул дэлхий дээр унаж сүйрэх боломжтой ажээ. Харин Элон Маск өөрийн “SpaceX” компани нь тус асуудлыг шийдэх бүрэн хүчин чадалтай гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт хэлэхдээ, "Нэмэлт хүчтэй хориг арга хэмжээ" нь "Оросын сансрын салбар, түүний дотор сансрын хөтөлбөрийг доройтуулна" гэж мэдэгдсэн хэмээн “CNN” мэдээлэв. Рогозин твиттэр хуудаснаа Маскыг чиглэн “Мөн 500 тоннын даацтай байгууламжийг Энэтхэг, Хятад руу унах хувилбар бий. Тийм эрсдэлийг хүлээн авч чадах уу. Та бэлэн үү" гэж асуусан байна. Элон Маск хариуд нь ганц үгээр "Тийм" гэж хариулжээ.
NASA-гаас "Евроньюс" агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Роскосмос болон Канад, Европ, Япон дахь олон улсын бусад түншүүдтэйгээ ОУСС-ын аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангахын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN, BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ