"Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг тогтмол зохион байгуулна | News.MN

"Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг тогтмол зохион байгуулна

"Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг тогтмол зохион байгуулна

"Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг тогтмол зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын үндэсний спортын анхдугаар их чуулган өнөөдөр /2022.02.28/ Төрийн ордонд болж байна. 


Чуулганыг Үндэсний спортын хороо зохион байгуулж байгаа бөгөөд 15 үндэсний спортын холбоод нэгджээ. Тус чуулганаар Үндэсний спортын хорооны цаашдын зорилго зорилт, хөгжлийг хэлэлцлээ. Үндэсний спортын холбоодын дотоод асуудлыг хэлэлцэхгүй. Харин Монгол түмний өв уламжлал, соёлыг хөгжүүлэх, олон улсад үндэсний спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн төв болгох, дэлхийн монгол туургатнуудтай хамтран ажиллах зорилгоор "Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулах асуудлаар Ерөнхийлөгчийн бодлого ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монголын өв соёл үүх түүхийн салшгүй хэсэг үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлaгдан ирсэн үндэсний спортын төлөөлөл болсон та бүхэн Үндсэний спортын анхдугаар чуулганыг зохион байгуулж буйд талархал илэрхийлье. Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын соёл, ёс заншил, өв уламжлал,  үнэт зүйлийг тээж , ард түмнийхээ ухамсарт эх  орон ч үзлийг төлөвшүүлэх эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монгол оронд буй 6000 жилийн өмнөх хадны зураг дээр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг.  Монголчууд бидний анхны төрт улс болох Хүннү гүрний үед бөх барилдаж, хурдаг морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь эрийн гурван наадам өв соёл үүх түүх өнө эртнээс улбаатай бөгөөд төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотолж байна.

Үндэсний спорт наадмын олон улсын зөвлөлийн ерөнхийлөгч Халил Ахмед Хан:

-Монгол Улс үндэсний соёлын өвийг таниулах, уламжлалт наадмыг хөгжүүлэх хэрэгт идэвхтэй оролцож, Ази тивдээ манлайлагч болоход Уламжлалт спорт наадмын олон улсын зөвлөлийн зүгээс бүхий л талаараа хамтран ажиллах болно. Уламжлалт спорт наадмыг олон улсын зөвлөл 2022 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу Уламжлалт спорт наадмын дэлхийн өдрөөр зохион байгуулах дугуй ширээний чуулганд Монгол Улсыг урьж байна.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

******** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж