"NEWS-15" спортын наадмын шилдгүүд тодорлоо | News.MN

"NEWS-15" спортын наадмын шилдгүүд тодорлоо

"NEWS-15" спортын наадмын шилдгүүд тодорлоо

"NEWS-15" спортын наадмын шилдгүүд тодорлоо

Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч "NEWS" агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын таван төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр "Чухаг спортын төв"-д амжилтай болж өнгөрлөө. Тэмцээнд 26 цахим сайтын 240 орчим сэтгүүлч, зурагчин, зураглаач, албаны хүмүүс оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулсан юм.

Ингээд тэмцээний аваргуудыг танилцуулъя.

Сагсан бөмбөг:

  1. www.time.mn сайт
  2. www.news.mn сайт
  3. eagle.mn/24tsag.mn сайтын хамтарсан баг

Сагсан бөмбөгийн "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор www.news.mn сайтын Гадаад харилцааны менежер Б.Бат-Ундрал, "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор www.time.mn сайтын нягтлан бодогч Д.Одончимэг нар шалгарсан юм.

Шатрын тэмцээн:

  1. Ш.Мягмарсамбуу /www.eagle.mn/
  2. Б.Бат-Ундрал /www.news.mn/
  3. С.Баярсайхан /Montsame.mn/

Ширээний теннис:

Эрэгтэйчүүдийн ангилалд

  1. Б.Мөнгөнтамир /www.news.mn/
  2. Д.Баттөгс /www.bolod.mn/
  3. Л.Батбаяр /www.montsame.mn/

Эмэгтэйчүүдийн ангилалд

  1. С.Туул /www.erennews.mn/
  2. Т.Оюумаа /www.tovch.mn/
  3. Б.Батцэцэг /www.unuudur.mn/

Дартс:

  1. Б.Тэмүүлэн /www.eguur.mn/
  2. Д.Баттөгс /www.bolod.mn/
  3. Ж.Алдар /www.bolod.mn/

Покер:

  1. А.Азсайхан /www.ergelt.mn/
  2. С.Бат-Эрдэнэ /www.news.mn/
  3. А.Түмэнжаргал /www.livetv.mn/

News.mn сайт нь 2007 оноос өнөөдрийг хүртэл Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа тасралгүй явуулж энэ онд 15 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээндээ тус сайт нь олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний нэг хэсэг нь хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын арга хэмжээ байлаа.

WWW.NEWS.MN мэдээллийн редакци  мэдээллээ бодит, баталгаатай эх сурвалжид үндэслэн олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө  мэргэжлийн ёс зүйгээ баримталсаар ирсэн. Түүнчлэн хэвлэл  унших, сонсох, үзэх гэсэн сэтгүүлзүйн бүх төрөл жанраар шинэ содон, сонирхолтой, баримттай, эх сурвалжтай, бодитой мэдээ мэдээллийг түгээж, бусдыгаа манлайлсаар 15 жилтэйгээ золгож байна. Техник, технологийн эринтэй хөл нийлүүлэн цаашид уншигч, үзэгчиддээ баталгаатай, бодитой, хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэхийн тулд  контентуудаа сайжруулахад онцгой анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж