"Н.Мөнхбатыг шүүх өөрийнхөө үзэмжээр цагдан хорьсон"

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

"Н.Мөнхбатыг шүүх өөрийнхөө үзэмжээр цагдан хорьсон"

"Н.Мөнхбатыг шүүх өөрийнхөө үзэмжээр цагдан хорьсон"

Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч Н.Ариунболд өнөөдөр /2022.02.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч юм. 


Өмгөөлөгч Н.Ариунболд:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тус компани нь Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар Н.Мөнхбатыг буруутгаж, 2014 оноос хойш  шалгаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэр бүхий хүмүүсийг цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан. Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн. 

Зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу оргон зайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч, шүүгчдэд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдан хорих шийдвэр гаргадаг. Н.Мөнхбатын хувьд дээрх үндэслэлийн аль нь ч байхгүй. Тиймээс прокурор өөрийнхөө үзэмжээр цагдан хорих санал гаргасан. Ямар учраас цагдан хорих санал гаргаснаа прокурор нотолж чадаагүй. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа учраас Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байна. Цаашлаад ХЭҮК, Үндсэн хуулийн цэц, хүний эрхийн олон улсын байгууллагад хандана. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр нийгэмд ойлгуулж байна.

"Н.Мөнхбат дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэх үндэслэлээр цагдан хорих санал гаргасан нь хүнийг илт гүтгэж байна. Энэ санал нь хуульд зааснаар нотлох баримттай байх ёстой. Шууд бодлоо тулгаж болохгүй.

Шүүхэд хангалттай нотлох баримт ирээгүй. Н.Мөнхбат нь шинээр гэмт хэрэг үйлдэх ямар ч үндэслэл байхгүй. Зургаан жил шалгуулаад, таслан сэргийлэх арга хэмжээ нь хэвээр үргэлжилж байна. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө дахиж гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэх үндэслэлээр цагдан хорих гээд байгаа нь хүний эрхийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, хүнийг эрүүдэн шүүх гэж оролдсон оролдлого байхыг үгүйсгэхгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж