"Манай төлбөр тооцоо зогсч болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

"Манай төлбөр тооцоо зогсч болзошгүй"

"Манай төлбөр тооцоо зогсч болзошгүй"

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.02.28/ мэдээлэл хийж байна.


Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Цар тахлаас улбаатай 2020 онд хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны гуравдугаар сараас Хятад улс хилийн чанга дэглэмийг авч, хэрэгжүүлсэн нь Монгол Улсын экспортыг доголдуулж, тасалдсан. Хилийн дэглэмээс гадна цар тахлын шинэ хувилбарууд гарч, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэсэн. Тухайн үед төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, тээврийн саатал үүсэх сувгаар эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэж тооцоолж байсан. Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь хатуу хөл хорио тогтоох эсвэл эдийн засаг хямрах байдал гарч байв.

2020 онд улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч 1.4 хувьтай байгаа нь хүлээлтээс доогуур байгаа юм. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас хойш хөдөлгөөнт байдлын индексээр 2021 оны нэг, хоёрдугаар улиралд хөл хориотой байсан тул гуравдугаар улирлаас эдийн засгийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж 5.3 хувиар нэмэгдсэн. Энэ нь хатуу хөл хорио суларч, хүлээлт их байсантай холбоотой. Экспорт хоёр жил дараалан агшилттай гарч байна. Харин импорт сэргэлт ажиглагдаж байна.

Эдийн засгийн нөхцөл байдлыг цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад сэргэлтийн үе шатан дээр байгаа нь харагдаж байгаа юм. 2019 онд 5.5 хувиар өсч байсан эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.

ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр "Монгол Улс  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлтэй. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефттэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэсэн мэдэгдэл явж байгаа учраас манай улсын хувьд гарц гаргалгаа байх боломжтой гэж харж байна. Өнөөдөр үдээс хойш болох Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлуудыг нарийн ярьж дараагийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй байна. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж