Жейсон Момоа болон Лиза Бонет нар эвлэрчээ. Бидний мэдэх “Хаан ширээний тоглоом”-ын од Кал Дрого эхнэрээсээ салж байгаагаа зарлаад дөнгөж нэг сарын хугацаа өнгөрч байсан. Гэхдээ хосууд эргэн нэгдэж, Момоа найзынхаа хашаанд амьдрахаа болиод хуучин эхнэрийндээ нүүж оржээ. Хосуудын ойрын хүн хэвлэлд хэлэхдээ, Момоа болон Бонет нар бараг хоёр долоо хоногийн өмнө эргэж нийлсэн байна.
"Тэд бие биеэ маш их мэддэг, нэгнийхээ төлөө хийсэн зүйлс олон тул гэрлэлтээ салгахаас илүү аливаа зүйлийг эргэн харж, ухаалгаар ярилцаж байхаар шийдсэн" гэж хосуудын ойрын хүн хэлжээ. Момоа болон Бонет нар 2005 онд анх жааз хөгжмийн клуб дээр танилцаж байсан. Хосууд анхны харцаар нэгэндээ дурлаж, хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан байдаг. Салалтаа зарлаж байсан посто Момоа устгасан байх нь тэд эргэн аз жаргалтай амьдралаа эхлүүлсэнтэй холбоотой аж. Хэн хэндээ дахин боломж олгон, үр хүүхдээ хамтдаа өсгөх болсон байна.
Эх сурвалж: MADAMENOIRE
Холбоотой мэдээ