Гадаад харилцааны яамнаас Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар тодруулахад хоёрдугаар сарын 13-наас хойш Украинд оршин суудаг 41 монгол нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо ирсэн гэдгийг тодотгов.
Гадаад харилцааны яам Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курст сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байсан. Тэгвэл эдгээр оюутнуудын зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг 24 монгол иргэн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа. Элчин сайдын яамны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч авч, Варшавт хүргэн эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар гурван иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ