Украин, ОХУ хооронд өрнөж буй үйл явдлуудыг бид шуурхай хүргэж байна.
Украины төлөөлөгчид Оросыг цэргээ гаргахыг шаардаж байна
Украины төлөөлөгчид Беларуст Оростой хийж буй хэлэлцээний үеэр Оросыг Украины нутаг дэвсгэрээс бүх цэргээ, тэр дундаа Крым болон Донецк, Луганск мужуудын зарим дүүргүүдээс гаргахыг шаарджээ.
Тус шаардлагыг Украины ерөнхийлөгчийн тамгын газрын бие даасан зөвлөх Алексей Арестович “Current Time” телевизийн сувгаар мэдэгдсэнийг “Укринформ” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
"Бидний шаардлага тодорхой байна. Оросын бүх цэргийг гаргах явдал. Бид Донбасс, Крымийн тухай ярьж байна. Бүх цэргүүд Украиныг орхих ёстой! Бид түрэмгийлж буй бүгдийг нь ямар ч байсан булшлах болно. Тиймээс сайн дураараа явхыг шаардаж байна" гэж Арестович хэлэв.
Украины 422 мянган иргэн эх орноосоо дүрвэсэн
Оросын түрэмгийлэл өнгөрсөн Пүрэв гаригт эхэлснээс хойш Украинд дор хаяж 102 энгийн иргэн амиа алдаж, 304 хүн шархадсан байна. Гэвч бодит байдал дээр үүнээс ч олон хүн байх магадлалтай гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн тэргүүн Мишель Бачелет хэллээ. Тэрбээр Женевт болсон Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ “Эдгээр энгийн иргэдийн дийлэнх нь хүнд их буу, пуужингийн цохилтод өртөж нас барсан” гэжээ. Түүнчлэн 422 мянга орчим украин иргэн эх орноосоо дүрвэсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Орос, Украины хэлэлцээ Беларусийн Гомель хотноо эхэллээ. Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ Беларусийн Гомель хотод эхэлсэн тухай "РИА Новости" агентлаг мэдээлэв.
ОХУ-ыг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский , Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко , Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин , Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий , Беларусь дахь Элчин сайд Борис Грызлов нар төлөөлж байна .
Орос Украины төлөөлөгчид нисдэг тэргээр ирлээ
Орос Украины төлөөлөгчид болзоот газраа нисдэг тэргээр ирлээ. Хоёр улсын удирдагчид яг одоо буюу 17:00 цагт уулзаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников, “Servant of the People faction” бүлгийн тэргүүн Дэвид Арахамиа, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк, Дээд Радын депутат Рустем Умеров, Гурван талт харилцах бүлгийн төлөөлөгчдийн нэгдүгээр орлогч дарга Андрий Костин нар багтжээ.
Эх сурвалж: RIANOVOSTI
Сингапур улс Орост хориг арга хэмжээ авна
Сингапур улс Орост хориг арга хэмжээ авах болсон тухай тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан өнөөдөр /2022.02.28/ мэдэгдлээ. Тэрбээр Оросын түрэмгийллийг олон улсын хэм хэмжээг илт бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гээд, бусад улс орнуудын нэгэн адил хатуу байр суурьтай байхыг зорьж байна гэжээ. Хориг арга хэмжээний хүрээнд экспортын хяналт тавьж, ОХУ-ын зарим банк санхүүгийн гүйлгээг хаах болно гэв.
“Энэ хориг арга хэмжээ нь зардал ихтэй байж болзошгүй тул Сингапурын үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд иргэд та бүхэн даван туулахад бэлэн байгаарай. Бид үндэслэлгүйгээр нэг улс нөгөө рүүгээ дайрахыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Балакришнан хэллээ.
Өмнөд Солонгос улс Оросын банкны SWIFT системд хориг тавина Өмнөд Солонгос улс Орос руу стратегийн материал экспортлохыг хориглож, зарим банкийг SWIFT төлбөрийн системээс хаах хориг арга хэмжээнд нэгдэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам өнөөдөр мэдэгдэв. Яг ямар стратегийн материалын экспорт гэдгийг тодорхой мэдээлээгүй боловч шийдвэрээ дипломат шугамаар АНУ-д мэдэгдсэн байна.
Хориг арга хэмжээнээс гадна олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэжээ. Далай лам дайныг "хоцрогдсон арга" гэж хэлэв Далай лам өнөөдөр /2022.02.28/ Украины асуудалд гүнээ харамсч байгаагаа илэрхийлээд, энх тайвныг уриаллаа. “Дайн бол хоцрогдсон арга. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээрээр шийдвэрлэх нь зөв. Жинхэнэ амар амгалан нь харилцан ойлголцол, хүндэтгэлээс үүсдэг. ХХ зуун бол дайн тулаан, цус урсгасан зуун байсан. XXI зуун бол яриа хэлэлцээний зуун байх ёстой” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: CNN
Орос Украины удирдагчид Беларусийн хил дээр хэлэлцээ хийнэ
Москвагийн түрэмгийллийг нэг тийш болгох асуудлаар Украин, Орос хоёр улсын удирдагчид Беларусийн хилийн цэгт хэлэлцээ хийхээр тохиров. Украины ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.02.27/ Беларусийн удирдагч А.Лукашенкотой утсаар ярихдаа төлөөлөгчөө илгээхээр тохиролцсон байна. Тодруулбал, хоёр тал өнөөдөр /2022.02.28/ Чернобылийн хойд хэсэгт орших Припять орчимд уулзахаар болсон гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгчийн тамгийн газрын албан тушаалтнууд багтсан байна. Энэхүү хэлэлцээ нь халдлага эхэлснээс хойшхи анхны хэлэлцээ болно. Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ “Амжилт олох найдвар бараг л байхгүй. Би урьдын адил шударга байх болно. Энэ уулзалтын үр дүнд үнэхээр итгэхгүй байна” гэжээ. Урьд нь Беларусийн Гомель хотод хэлэлцээ хийх Оросын саналыг Украин хүлээж аваагүй. Учир нь Оросын түрэмгийлэгч хүчнийг хүлээн авч, халдлагад гар бие оролцсон гэх үндэслэлээр татгалзаж байжээ.
Эх сурвалж: ABC NEWS
Швейцарь улс Орост хориг арга хэмжээ авна
2000 гаруй жагсагч баривчлагджээ
Рублийн ханш 41 хувиар унав
Оросын рублийн ам.доллартай харьцах ханш өнөөдөр /2022.02.28/ хамгийн доод түвшиндээ хүрч 117 болжээ. Ерөнхийлөгч Путин зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулснаас эхлээд хөрөнгө оруулагчид доллар, иен зэрэг илүү найдвартай валют руу хошуурах болжээ. Байден өнөөдөр холбоотнуудтай Украины асуудлаар ярилцана. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Польш-Украины хилийн зурваст айлчилжээ.
Энэхүү агентлаг нь иргэдэд үзүүлэх гадаадын тусламжийг хариуцаж ажилладаг. Түүний хэлснээр хилээр гарч буй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэв. “Би Польшийн хил дээр байна. Маш олон украинчууд машиндаа хоног төөрүүлж, ийшээ ирэхийн тулд тэсгим хүйтэнд 30 гаруй км зам туулж иржээ” гэж тэр твиттертээ жиргэжээ.
“Google” компани Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зар сурталчилгааг явуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн украинчуудын аюулгүй байдлыг хангах үүднээс “Google maps”-ийн хоёр функцыг тус улсад хаасан гэж өчигдөр /2022.02.27/ мэдээлжээ. “Google” –ээс гадна “Meta” ч мөн адил Оросыг сурталчилгаа явуулах, өөрсдийн платформ дээрээ мөнгө олох боломжийг түдгэлзүүлнэ гэж Баасан гаригт мэдээллээ.
Эх сурвалж: WIONEWS, CNN
Украины агаарын баазад дэлхийн хамгийн том онгоц сүйрчээ
Путин цөмийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлав
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.02.27/ цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчнийг бэлэн байдалд оруулахыг тушаалаа. Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга ийн байлдааны тусгай горимд орох тушаал өгснөөр үүсээд буй нөхцөл байдлыг улам хурцатгав.
Барууны удирдагчид Путины хувийн хөрөнгийг битүүмжлэх, Оросын зарим банкийг “SWIFT” олон улсын төлбөрийн системээс хасах зэрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргажээ.
Одоогоор тушаалын бодит үр дүн хараахан тодорхой болоогүй байна. Оросын цэргийн офицер асан Константин Эггерт хэлэхдээ “Цөмийн өндөржүүлсэн бэлэн байдалд байна гэж Путин юуг хэлээд байгааг сайн ойлгохгүй байна. Түүний өндөржүүлсэн бэлэн байдлын тухай хэлсэн үг Оросын цэргийн гарын авлагад байдаггүй” гэжээ. Тодруулбал, Оросын аримд дөрвөн түвшний сэрэмжлүүлэг байдаг аж. Үүнд тогтмол, өндөр, дайны аюул, бүрэн гэсэн сэрэмжлүүлэг орно.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ