Дипломат албаа улс төрөөс цэвэрлэе! | News.MN

Дипломат албаа улс төрөөс цэвэрлэе!

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дипломат албаа улс төрөөс цэвэрлэе!

Дипломат албаа улс төрөөс цэвэрлэе!

Монгол Улсын гадаад харилцаа, дипломат бодлогыг хэрэгжүүлэгч Элчин сайдын яамдын ажилтан, дипломат алба ямар ч нөхцөлд бэлэн байх, тухайн хариуцаж буй улсдаа амьдарч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах байдал сүүлийн жилүүдэд алдагдсаныг нотлох хэд хэдэн үйл явдал болж өнгөрөв.

Хамгийн сүүлд гэхэд Украин, ОХУ хооронд өрнөсөн дайны үеэр тус улсад амьдарч, сурч буй оюутнуудад татаж авах асуудал дээр Гадаад яам, тус улсыг хариуцагч Элчин сайдын яамд ямар үйлдэл гаргасныг монголчууд бүгдээрээ харж, сэтгэлээ чилээж суулаа.

Харин “дайн” эхэлсэн өдрөөс хойш Монгол Улсын гадаад яам, дипломат албад ажлаа хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө шийдэж, өчигдөр л оюутнуудаа татаж аваад байгаа тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тодруулбал, Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Украинд сурч буй оюутнуудын хувьд холбогдох Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд удаа дараа хандаж, нутагтаа буцах талаар хөөцөлдсөн ч тодорхой хариу, шийдэлгүй байсаар дайнтай золгосон харамсалтай үйлдэл болсон.

Мэдээж монголчуудаа эсэн мэнд татаж авах ажлыг хийсэн нь сайн боловч ниргэсэн хойно нь хашгирдаг монгол зан гадаад бодлогод үйлчилж болохгүй.

Ердөө хэдхэн сарын өмнө Солонгос улсад амьдарч буй 13 настай охин тус улсын сурагчдад зургаан цаг зодуулж буй бичлэгийг телевизээр цацагдсаны дараа монголчууд, тус улс дахь Консул, Элчин сайд нь мэдэж байсан. Гэвч энэ хэрэг гараад 3-4 сар болсон байв. Монголын дипломат алба, Гадаад харилцааны яам мөн л үйл явдал болсны дараа араас нь ажлаа хийж эхэлсэн гэдгийг бид бүгдээрээ харсан, үзсэн. Энэ үйл явдлын үр дүнд хэдэн хүн албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдээд энэ хэрэг замхраад өнгөрсөн.

Монгол Улсын Элчин сайдын яамд, консулын газар тэнд ажиллаж буй хүмүүс улсынхаа гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хангах, залгамж чанарыг хадгалахаас гадна тухай улс, бүс нутагт амьдарч, сурч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой.

Дипломат албаны тухай хууль:

  • 2.1.Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ.

Ялангуяа сүүлийн 20 жил монголчууд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч боловсрох болсон бөгөөд олон улс, оронд диполмат төлөөлөгчийн газар, консулын газар, Элчин сайдын яамдтай болсон. Гэтэл энэ албанд томилогдож байгаа, дипломат албаны шаардлагыг хангасан хүмүүс томилогдохгүй, зөвхөн эрх барьж байгаа намын, улс төрөөс “тэтгэвэртээ” гарсан, мэргэжлийн бус хүмүүс томилох болсон нь энэ мэт монголчуудын эрх зөрчигдөх, гадаад, дипломат бодлого алдагдаж байгааг мэргэжлийн дипломатчид хэлж, ярих болсон.

Бүр Элчин сайдын яамны ажилтан нь хар тамхины хэрэгт холбогдох, эсвэл монголчууд Элчин сайдаа томилж чадахгүй  байх, гадаадад сурч, амьдарч байгаа монголчуудын эрх зөрчигдөх гээд дипломат албанд гарч буй олон үйл явдлуудыг нэрлэж болохоор.

Ялангуяа 2017-2021 оны хооронд зарим улсад Элчин сайдаа томилж чадахгүй, улс төрийн гацаа үүсгэж, хоёр жил болж байсан гашуун түүх ч бий. Судлаачдын зүгээс гадаад бодлогын энэ үйл явдлуудыг хоёр улсын харилцаанд таагүй нөлөө үзүүлэх, улстөрчдийг түр улс төрөөс холдуулах хэрэгсэл болон хувирч байна хэмээн дүгнэсэн нь ч бий.

Дипломат алба бол мэргэшсэн, мэргэжлийн байх учиртай. Тэгж байж Монгол Улсын гадаад бодлого, хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэгтэй байх, монголчуудын эрх ашгийг хамгаалж чадна.  Тиймээс дипломат албыг мэргэжлийн, мэргэшсэн байлгахаас гадна монгол хүнээ хамгаалдаг, өмгөөлдөг, тэднийхөө төлөө ажилладаг сэтгэлтэй байлгахад анхаарах цаг болжээ. Монгол хүн бүрийн амь ҮНЭ ЦЭНТЭЙ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 202.179.26.156

Энэ нэг сонин гөлийсөн будмал, мөнгө, албан тушаалаас өөр юм бодохгүй байгаа боловсролгүй сайд Батцэцэгээ тэр МөнхОргил, Цогтбаатарн аль нэгээр болиоч ээ. Энэ хүн өөрийн хамсаатан мэргэжлийн бус хүмүүсээр элсэн сайдын яамдыг дүүргэлээ. Одоо энэ эмэгтэй н тоглоомыг зогсоо.

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-28 64.119.22.207

МЭРГЭШСЭН ДИПЛОМАТ БАЙГААД Ч ДАЙНЫ ҮЕД ЕР НЬ ЮУ ЧАДАХ ЮМ БЭ. ЭНЭ ҮЕД МЭРГЭШСЭН, МЭРГЭЖЭЭГҮЙН АЛЬ Ч ҮЙЛЧЛЭХГҮЙ. ТЭР БОЛ ЁСТОЙ ПАДГҮЙ ЮМ БАЙХАА.

Avatar

Зочин 2022-02-28 64.119.22.207

ОДОО ДАЙН ЭХЭЛЧИХСЭН, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БУЙ БОЛЧИХСОН ҮЕД ГХЯ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА ГЭЖ СОНИН ЮМ ЯРИХ ЮМ. ХЭН Ч БАЙСАН ОДООГООР ХАРЬКОВТ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ТИЙМЭЭС ХОРОГДОХ БАЙР Л ГОЛ НАЙДВАР. ҮҮНЭЭС ӨӨР
ХЭНБУГАЙ НЬ ӨӨР ЮУ ЗӨВЛӨЖ ЧАДАХ ЮМ БЭ ДЭЭ

Avatar

Зочин 2022-02-28 64.119.22.207

ХАМГИЙН МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ БАЙХ ХҮМҮҮС НЬ ОЮУТНУУД ӨӨРСДӨӨ. МОНГОЛ УЛС УКРАИНД БАЙНГЫН ЭСЯ, КОНСУЛЫН ГАЗАР БАЙХГҮЙ. ОЮУТНУУД ӨӨРСДӨӨ УКРАИНД ДАЙН ЭХЭЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР ЯМАР Ч ОЙЛГОЛТГҮЙ, ЮУ Ч НОМ, МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙСАН НЬ НЭН ХАРАМСАЛТТАЙ. ГЭНЭТ ДАЙН ЭХЛЭНГҮҮТ Л МОНГОЛ УЛС, ГХЯ-АА САНАСАН НЬ ТУН ХАРАМСАЛТАЙ. ОЮУТНУУД ӨӨРСДӨӨ Ч БАС ДЭНДҮҮ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ, ЮМ УНШДАГ САЙН СУРЛАГАТАЙ ОЮУТНУУД НЬ АЛЬ ХЭДИЙН МОНГОЛДОО ИРЧИХСЭН БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-02-28 122.201.26.3

Харькавт байгаа оюутнууд хүнд байдалд байна. Польшид байгаа элчин сайд оюутнуудтай ярьснаас үзвэл юу хийх, яахаа мэдэхгүй байгаа бололтой. Энэ байдалд ГХЯ анхаарлаа хандуулаачээ. Хэл устай, туршилгатай хүмүүсийг томилж явуулсан гээд байсан, тэд нь очсон юм уу, ямар ажил амжуулж байна? Яахаа мэдэхээ байсан нөхдүүдээ яаралтай татаж ав. Цаашдаа тулгамдсан асуудлууд ихээр үүсэх болно.

Avatar

Зочин 2022-02-28 122.201.26.3

Бүх оюутнуудыг татаад авчихсан юм шиг мэдээлэл тавьсан байх юм. Зөвхөн Киев хотод сурдаг оюутнууд Польшид хүрсэн байгаа. Үүнд тэтгээр оюутнууд зохион байгуулагдаж арга эвийг нь олж унаатай залгасан. Үүнийг гадаад харилцааны сайд ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Польш дахь ЭСЯ бол Украйн -Польшийн хил дээр тосч авснаас цаашгүй. Харин одоо ямар арга хэмжээ авч тэдгээр оюутнуудыг Монголд ирүүлэхийг харж л байя.

Avatar

ЭРХ БАРИГЧИД БОД БОД БОД 2022-02-28 64.119.23.82

ТА НАР ӨЛӨН НАМЧИН ЦАРАЙЛЖ БОЛСОН. ОДОО ТА НАР ЗӨВХӨН ЭХ ОРНЫ ЭРХ АШИГАА ДЭЭДЭЛЖ БАЙ.

НАМЧИРХСАН, МӨНГӨНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙ ТОМИЛГООНУУД ЧИНЬ МОНГОЛ УЛСЫГ УЛАМ БҮР ДОРОЙТУУЛЖ БАЙНА. БОД БОД

НЭН ДАРУЙ АЛДААГАА ЗАС.

Avatar

Зочин 2022-02-28 202.126.89.229

Жонхуугийн барлаг лу болд батзандан 2 баасыг эргүүлэн татах хэрэгтэй.

Avatar

Peacekeeper 2022-02-28 192.82.86.155

Яаралтай үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Хойд болон урд хилээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, дүрвэгсэдийн хуаранг яаж шийдэх, ард иргэдийнхээ энэ сошиал солиоролыг цэгцлэх, валютын нөөцөө зузаатгах, улс орны болзошгүй аюул эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх төлөвлөгөө хариу арга хэмжээний бодлого боловсруулах, төвийг сахих уу эсвэл гэх мэт ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-02-28 202.126.90.5

Mongol ruu humuus tooj durvehgui ee

Avatar

Зочин 2022-02-28 66.181.160.53

лалрын сайт юмыг дандаа хог болгож харлуулж бичдэг илжигжоржийн хогын сайт ан тайгаа далд орвол таарна

Avatar

mgl 2022-02-28 202.179.11.230

dandaa hamaatan sadan, tanil tal, uls turuus archigdsan novshnuud geed ul buteh etgeeduud orgonodog gazar bolson yum bish uu.

Avatar

Зочин 2022-02-28 150.129.142.20

Монголын эртний эдлэлийг гадагш нь гаргадагууд нь манай дипломатчид л байдаг гэх юм билээ

Avatar

Зочин 2022-02-28 203.98.76.103

Энэ сэтгүүлч ёстой тэнэгтээрэй. Тэр Солонгост зодуулсан хүүхдийн асуудал. Ар гэрийнхэн нь өөрсдөө мэдэгдэхгүй л бол ГХЯ-ныхан хүн бүрийг дагаад явж байх уу: Украйны асуудал хэн ч ийм дайн болно гэж төсөөлөөгүй. Дэргэд нь хил залгаа улсуудын иргэд хүртэл тэндээс яваагүй байна. Харин ч манайх гэнэтийн зүйлийн ард боломжоороо хүмүүсээ авч байна. Ер нь тэгээд иргэн хүн ч өөрөө өөрийгөө хамгаалах үүрэгтэй гэдгээ хаана ч санаж явах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2022-02-28 66.181.191.85

Чи элчин сайдуудыг цаашилбал хамаатнууд найз нараа өмгөөлөн хамгаалах гээд хэрэггүй ээ!? Дипломат алба дипломат ёс гэдэг өнөөдөр Монголд утгаа алдсан нь үнэшдээ!? Төрийн тэргүүнүүдээсээ эхлээд хамаагаа алдсаншдээ!? Өөрсдийнхөө арчаагүйгээ том гүрэнд 30000 хониор засах гээд гүйж очих хүртлэа алдагдсан!? Нэг хүн нөгөөгөөсөө ямар элчин сайдыг сайн мундаг элчин сайд гэх вэ!? Гэж асууж!? Нөгөөх нь, суугаа орныхоо эрх ашгийг тууштай хамгаалдаг элчинг хамгийн сайн элчин сайд”гэдэг юм гэсэн гэдэг!? Мана

Avatar

Зочин 2022-02-28 202.126.88.200

Сэтгүүлч, анаррижд харин улстөржүүлж буй нь зохисгүй байна. Алс азийн Монгол байтугай дэргэд нь байгаа улсууд хүнээ татаж дуусаагүй байгаа. Монгол 2, 3 дахь улс дамжуулж зөвшөөрөл авах, унаа зохицуулах гээд бөөн ажил болсон. Амны зоргоороо чалчих юмаа

Avatar

V 2022-02-28 59.153.115.173

нөхцөл байдлыг мэдэхгүй байж элдэв юм бичих хэрэг байна уу

Avatar

Хотын уугуул иргэн 2022-02-28 103.26.194.251

ГХЯ-ны одоогийн удирдлага ямарч чадваргүй. Загас толгойноосоо үмхийрч эхэлдэг гэдэг. Сүүлийн үед нэг биш удаа ГХЯ асуудалд маш хойрго хандаж ирсэн нь ажиглагдаж байгаа шүү. Цаана нь Монгол хүний аюулгүй байдлын асуудал байгаа гэдгийг энэ нөхөд ер нь ойлгож байгаа болов уу Олон хавар нэгэндээ гэдэг..

Avatar

Зочин 2022-02-28 223.233.68.212

ter turyn narin bichgiin darga gej yumyg huuj yavuulaach ee! gaviya baiguulsan yum shig l yariad baidag yostoi chadvargyi amitan shuu dee!

Avatar

Зочин 2022-02-28 49.0.178.97

ЮЦ дарга үүнтэй мөн ч их тэмцсэн дээ, алив тэр малчны хүүхэд гээд л…

Avatar

Иргэн 2022-02-28 192.82.65.224

Ямар ч чадваргүй үр хүүхэд хамаатан саднаараа ГХЯ-г өмчлөөд авчихсан бие биендээ үг хэлж чадахаа байчихсан жинхэнэ утгаараа дампуурсан газар. Үнэхээрийн мундаг хүмүүс үү гэвэл зөвхөн хар амиа бодсон чадвар муутай хүмүүс. Харин ч гаднаас томилогдож очсон хүмүүс нь илүү сэтгэлтэй ажилладаг.Тэд нарыгаа мэргэжлийн бус гэж ад үзнэ, өөрсдөө огт ажлаа хийхгүй ийм л хүмүүс тэдний үр хүүхдүүд томилогддог

Avatar

иргээн 2022-02-28 103.212.119.199

Гадаад харилцааны салбарт үнэхээр эрс шинэчлэлт хэрэгтэй. Хэтэрхий амиа бодсон хаалттай, худал ярьж гаднаас хүн оруулдаггүй төрөл садан танил талаар болон дарга нарын төлөөний хүмүүсээр дүүрсэн газар. пандаа мэргэжсэн дипломат хэмээн худлаа ярина. Одоо болно оо боль.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж