Вакцины 155 цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

COVID-19
Вакцины 155 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.02.28/ суурин 155 цэгт 155 багийн 742 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6, II тунд 1, III тунд 51, IV тунд 47, нийт 105 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.698 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж