Махны үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

Махны үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ

Махны үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, хоёрдугаар сарын 26-ны  байдлаар махны жижиглэнгийн үнийг харьцуулан гаргажээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч цагаан сараас хойш өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-16000 төгрөг, хонь болон ямааны мах 10500-13000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй юм. Сүүлийн долоо хоногт худалдааны төвөөр махны үнэ дахин 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 80-95 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 40-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 7000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  1. Үхрийн ястай мах кг 11500-13500 төгрөг, цул нь 13500-15500 төгрөг,
  2. Ямааны ястай мах кг 9000-10500 төгрөг, цул нь 10500-12000 төгрөг,
  3. Хонины ястай мах кг нь 11500 төгрөг, цул мах нь 13000 төгрөг,
  4. Адууны  мах 9000-11000 төгрөгийн ханштай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж