Covid-19-тэй ч антибиотик их хэрэглэвэл хордоно | News.MN

Covid-19-тэй ч антибиотик их хэрэглэвэл хордоно

Covid-19-тэй ч антибиотик их хэрэглэвэл хордоно

Covid-19-тэй ч антибиотик их хэрэглэвэл хордоно

Цар тахлын үед антибиотик их хэрэглэснээс хордож эмнэлгийн тусламж авах нь нэмэгдсэн талаар ХӨСҮТ-өөс анхаарууллаа.


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикрон хувилбарын үед мэдрэхүйн шинж тэмдэг дельта болон бусад хувилбартай харьцуулахад бага илэрч байна. Харин булчин өвдөх, халуурах, толгой эргэх, огиудас хүрэх шинж тэмдэг түлхүү илэрч байна. Насанд хүрсэн хүний тухайд 38-аас дээш хэмтэй халуурч, захын судасны хүчилтөрөгчийн хангамж муудвал өрхийн эмнэлэгтээ хурдан хандахыг зөвлөж байгаа. Гэрийн хяналтад байгаа хүмүүсийн хувьд эм ууж байгаа хэрнээ биеийн байдал хүндэрвэл өөр эм бэлдмэл нэмж хэрэглэхгүйгээр эмнэлэгт хэвтэх, тандалтын баг дуудаж үзүүлэх шатлалд шилжинэ. Харин хүүхдийн хувьд өндөр халуурч, шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хэвтэх зохицуулалт хийж байна.

Түлхүү хүндэрч байгаа иргэдийн дийлэнх хувийг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Тухайлбал, хорт хавдар, бөөрний архаг өвчин, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүс зэрэг хэд хэдэн заалтад хамаарах хүмүүсийг хавсарсан эмгэгтэй гэж үзэж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ яаралтай авч ажиллах үүрэг өгсөн гэсэн юм.

Гэрийн эмчилгээний багц тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж харилцан адилгүй байгаа нь үнэн. Тухайн багцыг өвчтөнүүдийн эрэмбэлэн ангилалтыг үндэслэн олгож байна. Хавсарсан суурь өвчтэй эсэх болон биеийн байдал хэр хүнд байгаагаас хамаарч дархлаа дэмжих, вирусийн эмийн багц олгож байна. Өрхийн эмч шинж тэмдэгт тулгуурлан үзлэг оношилгоо хийснээр ямар багц олгохыг шийднэ. Халдвар авсны дараа тандалтын баг үзэж, шинж тэмдэг нэмэгдээгүй, биеийн байдал хэвийн бол гэрийн тусгаарлалтаас долоо хоногийн дараа гарч болно.

Гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс шинж тэмдэг нь буурахгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэж цэр ховхлох эм, антибиотик хэрэглэж байна. Үүнээс болоод эмийн хордлогод орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Тиймээс гэрийн хяналтад байгаа хүмүүс биеэ сайн анхаарах хэрэгтэй.

Орны нөөц, тандалтын багийн хүртээмж дээр иргэд санаа зовохгүй байж болно. Өрхийн эрүүл мэндийн төв бүр дээр Covid-19-ийн тусгайлан гаргасан цэг ажиллаж байна. Хөнгөнөөс бусад ангилал руу орвол эмнэлэгт хэвтүүлэх хэлбэр рүү орж байна. Бүх хүнд багцын эм олгох боломжгүйг иргэд ойлгох хэрэгтэй. Эмч юу гэж зөвлөнө түүнийг л дагах нь зөв гэдгийг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2022-02-27 216.200.84.187

xetc#

Avatar

bainga ubchin, opera c mes/z, yxel, COVID NER GOOGL- gros,ZT, 2022-02-27 216.200.84.187

yabt, dr,shyrshijz.¥ blds.

Avatar

Зочин 2022-02-27 213.87.89.126

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-27 43.242.243.167

Вирусын халдварт антибиотек хэрэглэхгүй, хоолой өвдвөл жамц давстай усаар зайлаарай. Тэгээд зүгээр.

Avatar

Зочин 2022-02-27 124.158.70.109

Тэнэгтээч. Сая цагаан сарын уед хичнээн цус харвалт болов!!! Судалгаагуй малнууд хуцахаас цаашгуй. Негее МУИС-ын Улам-Оргих тэрггтэй агуу "тэнэгтнууд" хэлэх уг алга уу

Avatar

Зочин 2022-02-27 122.201.21.252

Тэр чинь физикч

Avatar

Зочин 2022-02-27 124.158.70.109

Тийм л юм бол юу гэж хуцаад байсан юм.

Avatar

Зочин 2022-02-27 124.158.70.109

Хэмжээгээ мэдэж хуцах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж