"Трамп ерөнхийлөгч байсан бол ОХУ хэзээ ч Украин руу дайрахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

"Трамп ерөнхийлөгч байсан бол ОХУ хэзээ ч Украин руу дайрахгүй"

"Трамп ерөнхийлөгч байсан бол ОХУ хэзээ ч Украин руу дайрахгүй"

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп ОХУ, Украины дайны асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Путиныг "ухаалаг" гэж магтаад хэрэв Цагаан ордныг өөрөө удирдаж байсан бол ОХУ-аас Украин руу хэзээ ч дайрахгүй байсан гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр "Жорж Бушийн үед ОХУ-аас Гүрж рүү дайрч байсан бол Барак Обамагийн үед Крым хойгийг авсан. Одоо Байдены үед Украин руу дайрч байна. 21-р зуунд ганцхан би л ОХУ-ыг бусад орныг эзлэн түрэмгийлэхийг харж тэвчихгүй" гэж ярьжээ.

Трамп хэлэхдээ, "АНУ нь  гутамшигтайгаар Афганистанаас цэргээ татсаны дараа ерөнхийлөгч Путин Украин руу өршөөлгүй дайрах шийдвэрээ гаргасан гэдэгт би эргэлзэхгүй байна. Афганистанд манай цэргүүд, барьцааны хүмүүс үрэгдэж хоцорсны дээр 85 тэрбум ам.долларын өндөр чанартай тоног төхөөрөмжүүдээ үлдээгээд гарсан. Асуудлын гол нь Путин ухаалагт биш. Мэдээж тэр ухаалаг л даа. Харин манай удирдагчид тэнэгт байна. Путин Байденаар бөмбөг шиг тоглож байгааг харахад үнэхээр өрөвдмөөр байна" гэж 85 минут үргэлжилсэн яриандаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэх өөрийн хардлагыг дахин илэрхийлжээ. Трамп "Бид Украины бахархалт ард иргэдийн төлөө залбирч байна. Бурхан тэднийг ивээг. Та бүхний мэдэж байгаачлан хэрэв сонгуулийг луйвардаагүй, би ерөнхийлөгч байсан бол ийм аймшигтай гамшиг хэзээ ч болохгүй байлаа" гэж мэдэгджээ.

Трампын зүгээс АНУ-ын 2020 оны ерөнхийлөгч сонгуулийг будилаантай болсон гэж удаа дараа маргаж байгаа ч сонгуулийн хорооны албаныхан болон олон шүүгч ямар нэгэн нотлох баримт олж чадаагүй.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
17
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж