Байгалийн хийн хамгийн том компани болох Оросын "Газпром" -ын санхүү эрхэлсэн захирал Санкт-Петербург хотноо амиа хорлосон тухай мэдээлэл нь баталгаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Харин https://47news.ru/ сайтад нийтлэгдсэн мэдээлэлд, " Газпром"-ын нэгдсэн тооцооны төвийн ерөнхий захирал, компанийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогчийг Санкт-Петербург хотын Выборгский дүүрэгт нас барсныг олжээ. Түүний цогцсын ойролцоогоос гэрээслэл олдсон талаар аюулгүй байдлын албаны эх сурвалж "47news.ru" сайтад мэдэгдсэн. Үүнээс сарын өмнө Газпромын өөр нэг салбарын өндөр албан тушаалын менежер ижил тосгонд нас барсныг олсон. Тэд хоёул "Газпром Трансгаз" компанид ажиллаж байсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр цагдаа нар хоёрдугаар сарын 25-нд элитүүдийн амьдардаг Рубиновын гудамжинд хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу очжээ. Улмаар 61 настай Александр Тюлаковын цоцсыг гараашийн үүднээс олсон ба түүнээс холгүй тэмдэглэл байсныг олсон гэв.
ЭХ СУРВАЛЖ: 47NEWS.RU, LATESTLY