Чартер нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

Чартер нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Чартер нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадаадын улс орон руу зорчих иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэлээ. Иргэд зорчих гэж байгаа улсынхаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг авахдаа шалгуурыг нь заавал тодруулах хэрэгтэй аж. Тухайн улсын тавьж буй шаардлагыг мэдэхгүйгээс олон хоног өөрийн зардлаар тусгаарлагдах, буцаж ирэх зэрэг асуудал гарч байна.

Гадаад руу чартер нислэгээр зорчих иргэдэд улс орон бүр тодорхой шалгуур тавьж байгаа. Тухайлбал, Covid-19 PСR шинжилгээг хилээр нэвтрэхээс 24-72 цагийн дотор өгсөн байхыг иргэдэд анхаарууллаа.

Мөн нислэгийн тийз авахдаа PCR шинжилгээний талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Хэрэв аль нэг улс руу аялал жуулчлал, албан ажлаар зорчих гэж байгаа тохиолдолд шалгуур шаардлагыг хангаагүй бол буцаж ирэхээс өөр сонголтгүй болно. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Хилийн тандалтыг улс орон бүр харилцан адилгүй зохион байгуулахаар заасан.

ЯПОН

Япон улсын хувьд нэгдүгээр сарын 29-нөөс хилийн хорио цээрийн хугацаанд өөрчлөлт орсон. Өвчлөл өндөр орноос ирсэн тохиолдолд заавал тусгаарлан ажиглах байранд гурав хонож байна. Үүнд, Монгол Улсын иргэд хамаарна. Хэрэв Япон руу зорчих бол тусгаарлалтад орж, зочид буудлаас гарахдаа PCR шинжилгээ өгнө гэсэн үг. Эерэг гарвал тусгаарлан ажиглаж, буцаах зэрэг шаардлага тавьж байна.

ӨМНӨД СОЛОНГОС 

Дараагийн улс бол Өмнөд Солонгос. Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНСУ явах өдрөөс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстой.

Аль улсад ямар вакцин хүлээн зөвшөөрч байгааг мөн сайтар судлахыг хүсч байна. Зарим ч улс орос вакцин хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс албан бичиг буюу вакцин болон шинжилгээний хариугаа заавал цаасаар биедээ авч явах нь чухал.

АНУ

АНУ-ын хувьд бүрэн вакцинд хамрагдсан жуулчид хоёр дахь тунгаа зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэсэн байна. Хилийн шалгуур чанга байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв хоёроос доош насны хүүхэд авч явах бол PCR өгсөн байхыг зарим орон шаардах болсон. Хөөрөхөөс өмнө 24 цагийн хугацаанд шинжилгээ авна. Өвдөөд эдгэсэн хүний хариу 90 хоногт эерэг гарах магадлалтай учир эдгэсэн гэдэг бичгийг мөн заавал хэвлэж, биедээ авч явахыг хүсч байна.

КАНАД

Канад улсын тухайд вакцины хоёр тунд хамрагдсан байх шалгууртай. Өвдсөнөөс хойш 180 хоногийн дараа Канадын хилээр нэвтрэх гэж байгаа бол эдгэснээ нотлох хэрэгтэй. Хэрэв тухайн улсын шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах арга хэмжээ авах юм. Тусгаарлалтын хувьд 10 хоног хэвээрээ байна. Тухайн улсад зорчих хугацаанд Covid-19-ийн шинж тэмдэг илэрвэл нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах дугаарт холбогдож, дахин тусгаарлагдах юм. Тодорхой шалтгаанаар вакцин хийлгээгүй хүн хорио цээрийн журмыг адил мөрдөнө гэж ойлгож болно.

ОХУ

ОХУ-ын хувьд 48 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг байх ёстой бөгөөд хариугаа англи, эсвэл орос хэл дээр хэвлэж авч явах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж