ЭМЯ: 320 тохиолдол бүртгэгдэж, 41-60 насны нэг эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 320 тохиолдол бүртгэгдэж, 41-60 насны нэг эмэгтэй нас баржээ

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 320 тохиолдол илэрсний 138 нь нийслэл Улаанбаатарт, 182 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2676 хүн хэвтэн эмчлүүлж буй нь өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан боловч хүн болон нэн хүнд өвчтөний тоо хэвэндээ байна. Тодруулбал, эмчлүүлж буй хүмүүсийн дундаас 225 хүний биеийн байдал хүнд, 38 хүний бие нэн хүнд байгаа аж.

Харин халдвар авснаар хүндэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо буурч 662 болсон төдийгүй 161 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна. Одоогийн байдлаар халдвартай 9457 хүн гэрийн ажиглалтад байна.

харамсалтай нь, 41-60 насны нэг хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж