Киев рүү дайрч эхэлсэн тул Пакистан иргэдээ өөр хот руу шилжүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

Киев рүү дайрч эхэлсэн тул Пакистан иргэдээ өөр хот руу шилжүүлж эхлэв

Киев рүү дайрч эхэлсэн тул Пакистан иргэдээ өөр хот руу шилжүүлж эхлэв

Украины нийслэл Киев хот руу ОХУ-аас эрчимтэй цохилт өгч эхэлсэн тул Пакистан улсаас оюутнууд, иргэдээ баруун хэсгийн Тернополь хот руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Украин дахь Пакистаны элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар тус улсын 35 оюутныг эн тэргүүн нүүлгэн шилжүүлэх гэнэ. Украины агаарын орон зай өчигдрийн байдлаар иргэний нислэгт хаалттай хэвээр байгаа тул Пакистан нь тэднийг Польш улсаар дамжуулан татахаар төлөвлөжээ.

Украин руу ОХУ-аас дайрч эхлэхэд Пакистаны 1500 гаруй иргэн байгаагийн 500 нь оюутан, сурагчид аж. Эдгээр пакистанчууд нь Оросын дайралтаас үүдэн Украинаас дайжсан 100 мянга гаруй хүний дунд нэг фракц болжээ.

Энэ мэтчилэн Украин дахь ОХУ-ын гэнэтийн дайралтаас шалтгаалан олон улсын иргэд эх орон руугаа дүрвэж, гадаад харилцааны яам, элчин сайдын яамдууд шуурхай ажиллаж байна.

Үүнээс гадна Украины хүүхэд, эмэгтэйчүүд олноороо хөрш орнууд руу дүрвэж, хилийн бүсүүдэд олон хоног оочерлож байгаа мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE FRIDAY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж