Хойд Солонгос улсаас өнөөдөр баллистик пуужин харвасан байж болзошгүй гэж Японы ерөнхий сайдын албанаас мэдээллээ. Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэхдээ, Пёньяны харвасан зүйл нь пуужин эсвэл их буу эсэхийг хараахан тодруулаагүй байна гэжээ. Гэхдээ Хойд Солонгосоос өнөө өглөө пуужинтай төстэй зүйлийг зүүн эргээсээ хөөргөсөн гэж Сөүлийн тал баталсан байна.
Хойд Солонгос өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Хвасон-12 дундын зайн тусгалын баллистик пуужин харвасан. Энэ нь 2017 оноос хойш Хойд Солонгосын хөөргөсөн хамгийн хол тусгалтай баллистик пуужин байв. Пёньян нь өнгөрсөн нэгдүгээр сард олон тооны пуужин хөөргөсөн ба олонх нь богино зайн тусгалынх байжээ.
Холбоотой мэдээ