Хөлбөмбөгийн ДАШТ-ний эрх олгох тоглолтууд ээлжлэн явагдаж буй. Тэгвэл ирэх гуравдугаар сард ОХУ-ын хөлбөмбөгийн багийн эсрэг тоглох Швед, Польшийн багууд бойкот зарлажээ. Тэд Украиныг эзлэн түрэмгийлснийг эсэргүүцэн ОХУ-ын хөлбөмбөгийн багтай тоглохоос татгалзсан байна.
Польшийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ талаар өчигдөр мэдэгдэж, "Үг хэлэх биш үйлдлээрээ харуулах цаг ирсэн. Украины эсрэг ОХУ-ын хийж буй эзлэн түрэмгийллийн улмаас Польшийн үндэсний баг прей-оффын тэмцээнд оросуудтай тоглохгүй" гэж твиттерт жиргэжээ. Түүнчлэн тэд Швед, Чехийн хөлбөмбөгийн холбоодтой ярилцаж, ФИФА-д хамтарсан мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна.
Украины эсрэг Оросын түрэмгийлэл эхэлсэн өдөр буюу өнгөрсөн Пүрэв гаригт /2022.2.24/ Польшийн хөлбөмбөгийн баг оросуудын эсрэг тоглох байв. Харин Украины хөлбөмбөгийн баг тэр өдөр Шотландтай тоглох байв.
Харин ОХУ, Польшийн хөлбөмбөгийн багуудын ялагч нь ирэх гуравдугаар сарын 29-нд Чех, Шведийн хэн хожсон багтай ДАШТ-ний эрх олгох тэмцээний финалд хүч үзэх товтой байжээ.
Холбоотой мэдээ