Капитал банкнаас хоёр даатгалын газарт 7.7 тэрбумыг шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2022.02.27-нд нийтлэгдсэн

Капитал банкнаас хоёр даатгалын газарт 7.7 тэрбумыг шилжүүлсэн

Капитал банкнаас хоёр даатгалын газарт 7.7 тэрбумыг шилжүүлсэн

Капитал банкийг татан буулгахад Монголбанкны тайланд Эрүүл мэндийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 240 тэрбумын өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тус банкны харилцах дансанд байсан бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын газарт 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМДГ-т 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбумын үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн. Дээрх шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, тухайн санд төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Тус газрын удирдлагуудыг байлцуулж, мөрдөн шалгах явцад бусад эд хөрөнгийн жагсаалтыг дээр дурдсан хоёр байгууллагад танилцуулсан. Авбал зохих хэмжээг хувь тэнцүүлж “Капитал” банкинд хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон.

Засгийн газрын Лхагва гаригийн /2022.2.23/ хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн бусад үнэ бүхий эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн өгөхийг хуулийн хүрээнд зохион байгуулахыг ХЗДХ, ЭМЯ-д үүрэгжүүлсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж