Украины Киев муж дахь Василкив хот дахь газрын тосны агуулахыг ОХУ-аас пуужингаар онож, шатаасан тухай ВВС мэдээллээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр газрын тосны агуулах пуужинд оногдсоныг хотын дарга Наталия, Баласянович болон Украины засгийн газрын зөвлөх Антон Герасченко нар баталсан байна. Мөн газрын тосны агуулахын терминал шатаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
ОРОСЫН СӨНӨӨГЧ ОНГОЦНУУД БАЛТЫН ТЭНГИСИЙН ОРНУУДЫГ САНДАРГАВ
Балтын тэнгисийн Латви, Эстони, Литва улсын зүгээс өчигдөр өглөө Оросын армийн нисэх онгоцнууд агаарын орон зайд нь хэт ойртсон талаар мэдээлжээ. Түүнчлэн Их Британи, Германы талаас үүнтэй адил мэдэгдлийг хийсэн байна.
Харин ОХУ-ын холбооны агаарын тээврийн Росавиациягаас мэдээлэхдээ Латви, Литва, Эстони, Словени улсын агаарын тээвэрлэгч нарт агаарын хилээ хааж, эдгээр орны онгоцыг нисгэхийг хориложээ. Өмнө нь Болгар, Польш, Чех улсын нисэх онгоцуудыг ОХУ-ын агаарын хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ ОХУ мэдэгдсэн.
УКРАИНД ӨНГӨРСӨН ХОНОГТ ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ:
- Киевт орон нутгийн цагаар 22:00 цагт дундаас пуужингийн дайралтаас үүдэн агаарын довтолгооноос анхааруулах дуут дохиог дугаргасан.
- Украинд өчигдрөөс эхлэн Даваа гаригийн өглөө хүртэл шөнийн цагаар хөл хорио тогтоосон.
- АНУ, Европын холбоо, Их Британи улсын зүгээс Оросын зарим банкийг олон улсын санхүүгийн гүйлгээний "Swift" системээс хасахаар тохиролцжээ.
- Түүнчлэн дээрх орнууд Оросын баяуудад олгодог "алтан пасспорт"-ын худалдааг хязгаарлахаар болсон.
- Молдав улсын хил дээр сүүлийн 72 цагийн хугацаанд үргэлжилсэн Украины дүрвэгсдийн урсгалын улмаас хүүхэд, эмэгтэйчүүдийн урт цуваа үүсэв.
- Герман улсаас Украин руу танк эсэргүүцэгч пуужин болон бусад зэвсгүүдийг илгээж буйгаа мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ