Путин, Зеленский нар хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

Путин, Зеленский нар хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ

Путин, Зеленский нар хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бямба гаригт шилжих шөнө цахим хуудастаа Киевээс эх орноо хамгаалахаа амласан бичлэгээ нийтэлжээ.
Тэрбээр "Цахим сүлжээнд манай армийг зэвсгээ хаян бууж өгсөн гэсэн худал мэдээлэл явж байна. Бид зэвсгээ хаяагүй, бид төрөө хамгаална. Энэ дайныг зогсоох нь бидний гол зорилго. Дайснууд маш олон хүнээ алдаж байна.
Манай хилийг давж, нутаг дэвсгэр рүү маань нэвтэрсэн олон зуун цэрэг амь үрэгдлээ. Харамсалтай нь, манайх ч бас хүнээ алдаж байна. Украинчууд түрэмгийллийг баатарлагаар эсэргүүцэж байна" гэжээ.
Зеленский өмнө нь хэд хэдэн удаа Путинд хэлэлцээ хийх санал тавьсан.
Өнгөрсөн Лхагва гаригт Путинтэй уулзаж чадаагүй тэрбээр Пүрэв гаригт Оросын иргэдэд хандаж “Хэрвээ Оросын удирдлагууд бидэнтэй нэг ширээний ард суугаад, яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа бол тэд та бүхэнтэй ярилцаж магадгүй юм.
Орос улс дайныг хүсч байна гэж үү? Энэ асуултын хариуг би хүлээж байна. Хариулт ямар байх нь зөвхөн та бүхнээс шалтгаална” гэж хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагчид хэлэхдээ "Бид Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Баасан гаригт Донецк, Луганскийн БНУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр "Украины зэвсэгт хүчин бууж өгвөл Москвагийн эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж мэдэгдсэн билээ.

Лавров “Украины зэвсэгт хүчин манай Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, эсэргүүцлээ зогсоон, зэвсгээ хаясан тохиолдолд бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Хэн ч тэдэн рүү довтолж, дарамтлахыг хүсэхгүй байгаа тул гэр гэртээ харьж, Украины ард түмэнд ирээдүйгээ сонгох боломж олгох хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалжуудад мэдээлснээр, хоёр тал хэзээ, хаана уулзах тов хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: CNN, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж