Байден Украинд 350 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

Байден Украинд 350 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Байден Украинд 350 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ-ын Eрөнхийлөгч Жо Байден Украинд 350 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр боллоо. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд энэ талаар үүрэгдсэн тухай өчигдөр /2022.02.25/ орой Цагаан ордноос гаргасан санамж бичигт дурджээ.

Энэ бол АНУ-аас Украинд үзүүлж буй гурав дахь удаагийн мөнгөн тусламж юм. Өмнөх хоёр удаад нь 60 сая болон 250 сая ам.доллараар тус тус туслажээ. Энэ мэтчилэн өнгөрсөн жилийн нийт тусламжийн дүн нэг тэрбум гаруй ам.доллар болсон гэж холбогдох албан тушаалтан мэдэгдэв.

АНУ-ын Төрийн департментээс удахгүй дэлгэрэнгүй мэдэгдэл гаргана гэв. АНУ болон Украин хоёр улсын Ерөнхийлөгч нар өчигдөр 40 минут орчим утсаар ярилцсаны эцэст энэ шийдвэрийг гаргасан байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Украины арми Киевийн баруун хэсэгт Оросын нэг танкийг устгасан гэж CNN мэдээллээ. Их Британи улс Оросын түрэмгийллээс хэдэн долоо хоногийн өмнө Украинд танк эсэргүүцэх "NLAW" пуужин нийлүүлсэн байсан. Уг пуужингийн тусламжтайгаар Оросын танкийг устгасан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Украины цэргийн хууль сахиулах албанаас мэдээлснээр цэргийн Киевийн Берестейска дүүрэгт эзлэн түрэмгийлэгчдийн зарим техник хэрэгслийг устгасан гэв. Тодруулбал, хоёр автомашин, сумтай ачааны машин мөн хоёрыг устгасан байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, өнгөрсөн шөнө Оросын пуужин Хар тэнгист Одесса руу чиглэн явсан Японы ачаа тээврийн хөлөг онгоцыг онож, хөлгийн багийн 20 гишүүний нэг нь гэмтжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж